Засгийн газрын нөөц хөрөнгөөр галд өртсөн айлуудын орон сууцыг засварлана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Нэгдүгээр сарын 23-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан ноцтой осол гарсан. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс тодорхой шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, албан үүргээ биелүүлж байгаад амиа алдсан албан хаагчдын ар гэрт олгох, мөнгөн тусламж тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж, эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан тодорхой санхүүжилт, ар гэрт нь дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. 60 айлын орон сууцыг засахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж байгаа. Орон сууцыг засварлах хугацаанд айл өрх, иргэдийн түрээсийн байрын зардлыг мөн шийдвэрлэлээ. Үүнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцна. Шатсан автомашиныг буруутай этгээдээр төлүүлэх эсэх асуудлыг хуулийн байгууллага шийдвэрлэнэ. Ослыг мэргэжлийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...