Д.Амарбаясгалан: Учирсан хохирлыг урьдчилан тогтоож, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

УОК-оос нийслэлд болсон ослын талаар мэдээлж байна. Энэ үеэр “Иргэдийн хохирлыг хэн төлөх вэ?”, “Буруутай этгээдийг тогтоох хүртэл хэр хугацаа шаардах вэ?” гэдгийг сэтгүүлчид асуув. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Буруутай этгээдийг тогтооход хууль хяналтын байгууллага ажиллана. Учирсан хохирлын хэмжээг гаргана. Энэ хүртэлх хугацааг хүлээж ард иргэдийг орох оронгүй, өмсөх хувцасгүй байх нөхцөлийг төр бий болгохгүй. Нийслэл, дүүрэг, улсын нөөц хөрөнгөөс эдгээр асуудлыг эхний ээлжинд нэн яаралтай шийдвэрлэнэ. Ингэхийн тулд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

Тэрбээр”Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ? гэдэг асуудлаас үүдэж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд дахин шалгалт хийх түргэн шуурхай ажлыг зохион байгуулахаар болж байгаа. Төр урт удаан хугацаанд стандарт тогтоож ирсэн. Үйл ажиллагаа явуулах норм, дүрмийг дандаа тогтоож ирсэн. Энэ нь өөрөө амьдралын нөхцөл байдалтай уялдаж, шинэчлэгдэж, сайжирч, хэрэгцээ шаардлагад нь бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-үүд шаардлага хангах үүрэгтэй.

Энэ үйл ажиллагааг хангаагүй, хууль дүрэм, стандартаа зөрчсөн бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авах зохицуулалттай. Дан ганц шатахуун түгээх станц гэлтгүй Монгол Улсад, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлүүд анхаарахыг энэ том үйл явдал тод харуулж байна. Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг” гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...