Завханы Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од багийн даргаа зодож танхайрчээ

Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга Г.Гэрэлт-Од өнгөрөгч Баасан гарагт 1-р багийн Засаг дарга Б.Бямбажавын биед халдаж хүнд гэмтэл учруулжээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд байна.

Эх сурвалжуудын хэлснээр Г.Гэрэлт-Од нь багийн Засаг даргаа байнга дарамталж, ёс зүйгүй авирладаг байжээ. Мөн дараах шалтгаануудын улмаас зодсон гэх үндэслэлийг нутгийн иргэд хэлж байлаа. Нэгдүгээрт, тухайн суманд хууль зөрчин зөвшөөрөл авсан уул уурхайн компаниудыг хамгийн их эсэргүүцдэг хүн нь Тосгуур багийн Засаг дарга Б.Бямбажав гэв.

Сумын удирдлагууд нь уул уурхайн компаниудаа ажиллуулах ёстой гэдэг байр суурийг баримталж хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулж байжээ. Хоёрдугаарт Г.Гэрэлт-Одыг УИХ-ын гишүүний захиалгаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан дэмжиж сумын Засаг даргаар батламжлахдаа хуулийн хийдэл ашигласан. Өмнө нь шаардлага хангасан хэд хэдэн хүнийг сумын хурлаас Засаг даргад санал болгоход тэд татгалзаж байжээ.

Харин багийн Засаг дарга Б.Бямбажав нь сумын ИТХ-ын төлөөлөгч. Ургамал сумын МАН-ын хорооны дарга. Улс төрийн сөрөг хүчний төлөөлөл. Тийм ч учраас сумын удирдлагуудынхаа хууль зөрчсөн, хуудуутай, хийдэлтэй олон үйлдлийг шүүмжилж, алдаагаа засч залруулахыг тэднээс шаардаж ирсэн нь ийм эрсдэлтэй нөхцөлд хүргэсэн бололтой юм.

Гуравдугаарт, Ургамал сумын ИТХ-ын дарга А.Алтансүх, Засаг дарга Г.Гэрэлт-Од, ЗДТГ-ын Тамгын газрын дарга М.Өсөхбаяр нар 2017 онд сумынхаа сургуулийн захирлыг бүлэглэн зодсон боловч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн зэрэг нь дахин давтан ийм балмад үйлдэл гарахад нөлөөлсөн гэж нутгийн иргэд мэдээллээ.

49 СЭТГЭГДЭЛ

  1. зарим хүмүүс хажууд нь байсан юм шиг ярих юм.мэдээж гэм буруугүй хүнийг зодно ч гэж юу байхав. тэр хүн нь өөрөө ч гэсэн ямар нэгэн буруу үйлдэл гаргасан байх. үнэн зөвийг нь л олох хэрэгтэй!!!!!!!! хажууд нь байсан юм шиг чалчихаа больмоор юм гэж бодож байна.

    • Сайн байна уу? Уучилаарай ажилдаа дуртай, үнэнч шударга, хэнээр ч гуйлгахгүй санаагаараа ажилыг хийдэг хүн шүү..

    • Сайн байна уу? Гэм буруутай байсан ч үг яриа, захирамж сануулга өгч асуудалыг шийдэж болдог. Хэн ч хараагүй байсан ч нотлох баримт, харсан гэрч байгаа болоод Түрэмгий дарангуйлагч, Төрийн удирдах ажилтан Засаг дарга цаашид дахин ийм алдаа гаргахгүй байх тал дээр ард түмэн анхааралдаа авах байхаа гэж энэ нийтлэлийг бичсэн. Зүгээр зодоон биш зүгээр байгаа юманд оролцож чаличаад байгаа хүн байхгүй. Уншаад утгыг нь гүйцэд ойлгоогүй өөрөө та үүнд оролцож чалчиж суухаа боль. Юманд учир бий.

  2. Одооны залуус хайр даахгүй, итгэл даахгүй, жаргал даахгүй, шанаа даахгүй, ачаа даахгүй, ааруул ч даахгүй. Ийм цагт Гар хүрдэг нь буруу л болж. Ажил хийж бгаа хүмүүс зөрчил маргаан байлгүй л яахав

  3. Хүн зоддог нь маш буруу. Энэ засаг даргын дүү нар тойрон хүрээлэгч нар хохирогчийг буруутгах тал дээр маш их хүчин чармайлт гаргаж бна.

    • Сайн байна уу? Уучилаарай ажилдаа дуртай, үнэнч шударга, хэнээр ч гуйлгахгүй санаагаараа ажилыг хийдэг хүн шүү..

  4. буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол хэл амаараа ойлгуулалгүй ухамсаргүйгээр хүч хэрэглэж байдаг ийм байж яаж яваад засаг дарга болчихдог байнаа. Энэ засаг даргыг өмөөрч байгаа хүн та засаг даргаа улам арчаагүй болгож байна.хүн хэл амаараа учраа ол гэж ам хэл заяадагшдээ. Арчаагүй хүмүүс юмаа.

  5. Hohirogch ged bga ni ugasa shalchiganasan archagui gar baisiin arhi uuchihsan mototsikl unaj sogtu unaj tusaal ywaad bsn hendech zodulsin bile hiij buteej ywaa negnee doosh ni hiih gsn ywuurgui oroldlogo gj haragdaj bnada

    • Сайн байна уу? Та битгий андуураад байгаарай. Архи ууж, олон юм ярьж шалчигнаж явдаг арчаагүй хүн биш ээ хө. Уучилаарай. Ажилыг хэнээс ч дутахгүй хийдэг үнэнч шударга, хөдөлмөрч хүн шүү. Нутгийн нэр гутаасан Засаг даргыгаа бичээч чи. Долигнуур новш бэ

    • Сайн байна уу? Арчаагүй чалчигнасан, архи уучихаад мотоциклоос унаж тусаж яваад бэртсэн байх бас хэнд ч зодуулсан юм гэнэ үү? Тэр ч арай дэндэнэ.Зодуулсан бэртсэн баримт магадлагаа байгаа болоод Төрийн албаны ажилтан Засаг дарга өөрөө Түрэмгий хэрцгийгээр хүн зодож хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан учираас үүнийг ард түмэнд анхааруулж цаашид давтагдахгүй байх талаас нь сануулж бичсэн. Зодуулсан хүн нь шалчигнаж архи ууж хүнтэй ам зөрж явдаг танхай бүдүүлэг хүн биш гэдэгийг нутгийн ард түмэн мэднээ. Чалчаад байгаа шалчигнуур хүн та өөрөө Засаг даргын хам хэрэгтэн биз.

      Тийм хүн

  6. Ene zaluugiin eej tus sumand huviin mal emneleg ajilluuldag buguud eejiinhee ursuldugch bas negen huviin mal emnelgiig yanz buriin uu haisaar uil ajillagaag ni zogsoon, eejiinhee mal emnelegt sumiin buh maliig tarih erhiig ugsun bolgoo

  7. Нутагтаа их юм хийж байгаа залуу шүү 2 хүний хоорондын маргааныг гэрийн хэрүүл зодоон шиг шүүх юм аа

    • Сайн байна уу? Уучилаарай. Зүгээр нэг зодолдоод өнгөрсөн бол гэрийн тулга тойрсон маргаантай адилтгаж та болно. Хөдлөх чадваргүй болтол нь Хэрцгийгээр тамлаж зодсон учираас хохирогчийн талаас гомдол гаргаж бичсэн. Харин Түрэмгий зан гаргасан даргын нэр нүүрийг бодоод хохирсон зурагнуудаас оруулаагүй шүү. Төрийн удирдах ажилтан хийсэн гэмт хэрэг гэрийн хэрүүлтэй хол зөрөөтэй.

  8. Хүмүүс ямар аймаар хэл амаа билүүддэг юм бэ. Үнэн зөвийг нь нягтлаад эрэгцүүлэх зохих газрын шийдвэрийг харах төлөвшилгүй юм гэж үү.

    • Сайн байна уу? Шүүх цагдаа шийдэх нь ойлгомжтой. Гэхдээ ард түмэнд нь ил бичиж харуулахгүй бол ядарсан нэгийгээ удаа дараалан хүний нүднээс далд хүссэнээрээ тамлаж зоддог Түрэмгий засаг даргыг ард түмэн мэдээгүй л яваад байна. Түриймгийлэгч дарангуй байдалтай Төрийн удирдах ажил хийнэ гэж байхгүй шүү

  9. Гүйцэтгэх засаглалын удирдах ажилтан нар хүн зодож ажил явуулна гэдэг юу гэсэн үг вэ? Ийм бүдүүлэг нөхдийг ажлаас нь халж өөрчлөх хэрэгтэй. Зарим нэг хүн болохгүй болоод л зодсон биз гэх юм, үүнийг ойлгосонгүй, бодвол өөрөө болон хамсаатан нь бичээ биз дээ

  10. Шүүх шийдэх байлгүй хэн зодсон яасан гээд энэ нийтлэлийг ямар учиртай яах гэж тавиад байгаа юум сонгууль дөхсөн шоу хийх гэж бодож байна эрчүүд зөндөө зодолдох юум байдаг ш дээ тэртээ тэргүй нэг нутагт амьдардаг л хүмүүс байгаа цаашид ч бас тэгэх л байх даа

      • Сонгууль шоунд хамаарал огт байхгүй. Түрэмгий дарангуйлагч зарчимаар Төрийн удирдах засаг дарга ажил хийнэ гэж байх уу

    • Сайн байна уу? Энэ нийтлэл зүгээр нэг залуучуудын зодоон биш Төрийн удирдах ажилтан Түрэмгий хэрцгийгээр хүн зодож тамласан, яагаад ийм хэрэг үйлдсэн бэ гэдэгийг олон нийтэд харуулсан. Сонгууль шоунд хамаарал огт байхгүй.Удаа дараалан Хүний эрүүл мэнд хохироосон цаашдаа бас Төрийн удирдах хүн дээрэлхэх хэвээрээ байх нь зөв гэж хэлэх гээд байна уу.

    • Заа ёстой худлаа шүү. Бямбажав архи уудаггүй хүньэй найрсаг харьцаатай нийцтэй бдг. Харин Гэрэлтод хүнд дээрэлхүү залуу шд.

    • Сайн байна уу? Уучилаарай. Залуучууд шиг зүгээр нэг зодолдоод өнгөрсөн бол хэн ч үүнийг тоохгүй өнгөрнө. Түрэмгий хэрцгийгээр хүн зоддог Төрийн удирдах ажилтан байх л ёстой гэж үү. Таны бодолоор бол нутаг орон дотроо хэн ч мэдэхгүйгээр зодолдоод байж л байг гэж бодогдоод байна уу. Эндүүрэл

    • Сайн байна уу? Багийн дарга архи ууж, хүн болгонтой хэрүүл хийж чалчигнаж явдаг хүн бишээ хө. Нутгийн ард түмэн түүнийг удам угсааны үнэнч шударга, хөдөлмөрч, зарчимч хүн гэдэгийг мэднэ. Долигнуур зантай чалчигнасан хүн та өөрөө Төрийн удирдах ажилтан Түрэмгий хэрцгийгээр хүнд дарамт учруулж ажил үүргээ гүйцэтгэх нь зөв гэж бодож байна уу

  11. Энэ засаг дарга нь ямарч хүн удирдах мэдлэг чадвар байхгүй мөнгөний төлөө юуч хийхээс буцахгүй л амьтан даа чааваас

    • За бас л бурж байдаг буян юм а
      Зодуулсан гээд байга нөхрийн ах нь ч билүү дүү нь ч билүү сайт сэтгүүлд зураглаач хийдэг байлаа гээд ийм явуургүй рачин нийтлэл бичүүлж суух гэж

      • Сайн байна уу? Бурж буян болсон юм алга. Түрэмгий дарангуйлагч зарчимаар Төрийн удирдах, Засаг даргын ажил хийнэ гэж бодож байна уу? Зүгээр нэг зодолдоод өнгөрсөн бол олон нийтэд мэдээлэхгүй. Дарангуйлагч засаг даргыг ард түмэн одооноос анхааралдаа авах ёстойг харуулсан нийтлэл байлаа

  12. Бөгсөө арчиж чадахгүй баасны хар л байна ш дээ? Ийм хүн сум орныг толгойлж байгаа цагт хөгжих дэвших юм бодоод хэрэггүй.
    Хохирогч гээд байгаа багийн дарга ч гэсэн жаахан хүн чанартай байхад яадгийн.Арчаагүй байдлаасаа болоод л шанаа авсан байх даа.

  13. Нутгийнхан мэднээ хэн нь хэн бэ гэдгийг нь хохирогч бол маш хүн чанартай шударга хүн шүү хүнийг гүтгэж болохгүй л дээ

  14. Хээр аваачаад зодсон гээд байгаа биз энэ бол зохион байгуулалттай гэмт хэрэг шүү

  15. Ийм юмнуудыг ажлаас нь халах хэрэгтэй давтан хэрэг үйлдсэн бүр сурцан гар юм бишүү зэрлэг балмад хүн байна харах царайны

  16. Нутагтаа олигтой хийсэн юмгүй л байгаа ш дээ өөрийнхөө эрх ашгийн төлөө л байдаг залуу даа

  17. Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлчийн нэр ус байдаггүй ээ Нийслэл таймс…Хариуцлагатай нийтлэлийг ард түмэндээ түгээгээч

    • Сайн байна уу? Хэн энэ нийтлэлийг бичсэн нь чухал биш, Хэн энэ гэмт хэрэг үйлдсэн бэ гэдэг л чухал. Түрэмгий дарангуйлагч, хэрцгий байдалаар хүн зодож Сум орны удирдах ажилтан, Засаг даргын ажил хийж байгаа гэмт этгээдийг олон түмэн анхааралдаа авах нь зөв гэж Би өөрөө Нийслэл таймс сонинд нийтлүүлсэн.

  18. Сайн байна уу? Та битгий андуураад байгаарай. Архи ууж, олон юм ярьж шалчигнаж явдаг арчаагүй хүн биш ээ хө. Уучилаарай. Ажилыг хэнээс ч дутахгүй хийдэг үнэнч шударга, хөдөлмөрч хүн шүү. Нутгийн нэр гутаасан Засаг даргыгаа бичээч чи. Долигнуур новш бэ

  19. Сайн байна уу? Бурж буян болсон юм алга. Түрэмгий дарангуйлагч зарчимаар Төрийн удирдах, Засаг даргын ажил хийнэ гэж бодож байна уу? Зүгээр нэг зодолдоод өнгөрсөн бол олон нийтэд мэдээлэхгүй. Дарангуйлагч засаг даргыг ард түмэн одооноос анхааралдаа авах ёстойг харуулсан нийтлэл байлаа

  20. Өмнөх хүн зодсон хэрэг нь чимээгүйхэн өнгөрсөн болхоор ингээд хүн зодож тамлаж болдог юм байна гээд ойлгочих дээ хөөрхий ийм мунхаг байх гэж чааваас

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...