Гадилнаас N7H9 вирусын халдвар авах боломжгүй

ХЯТАД БАНАНА БҮҮ ИД ГЭЖЭЭ… Ийм мэдээлэл байна найзуудаа: “Орчуулга: Шинхуа эмнэлгийн Chong Ming салбарт өчигдөр шөнийн 2 цаг 23 минутанд 23 тооны хүн n7n9 вирусын халдвараар нас барсан байна. Насаар хамгийн том нь 25 тай, бага нь 1 настай, ICU гийн эмчийг тусгаарласан байгаа, энэ тухай ССТV 1 -ийн мэдээгээр гарсан. Энэ хугацаанд банана битгий идээрэй, ялангуяа NanHui 8424 сортын банана, NanHui-д одоогоор 13167 хүн халдвар авсан байна. Энэ мэдээллийг аваад ойр тойрныхоо хүмүүс, бусад группуудээр тараана уу! Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө түгээнэ үү ! Энэ бол химийн бордоо, түргэн боловсруулагч нэмсний хор уршиг, банана бага ид ! Харсан бол бусаддаа түгээ !” гэсэн мэдээ дөнгөж сая авлаа. 

Ийм сэрэмжлүүлэг фэйбүүк болон сошлоор маш хурдтай тарж, коронавирусын халдвар түгшүүр төрүүлээд буй энэ цаг дор хэн хүнийг дахин түгшээгээд амжив.

Сэрэмжлүүлэгт бичсэнээр бол N7H9 вирусын халдвараар 23 хүн гэнэт л нас барсан бололтой. N7H9 нь томуугийн А хүрээний  вурус бөгөөд бидний сайн мэддэгээр  шувууны ханиад үүсгэгч юм. Томуугийн вирусийг А, В, С гэсэн 3 хэв шинжид хуваадаг. Томуугийн А болон В вирус нь улирлын томуугийн халдварыг үүсгэдэг бол томуугийн А хэв шинж нь хүн болон шувуу, сүүн тэжээлтэн, болон бусад амьтанд халдварладаг ажээ. Өөрөөр хэлбэл, шувуу,  тахианаас ихэвчлэн амьтанд халдварладаг/гахай, шувуу бусад/ амьсгалын замын цочмог халдвар 2013 онд хүнд халдаж шуугиан  болж байсан  билээ.

Тэгэхээр шувууны ханиад  буюу N7H9 вирусын халдварыг гадилнаас авна гэдэг нь ташаа мэдээлэл юм.

Мөн  мэдээлэлд  дурдсан шиг “NanHui 8424″ гэдэг сортын банана байдаггүй бөгөөд энэ нь нэгэн төрлийн тарвасны сортын нэршил гэдгийг интернэт хайлтаар хялбархан мэдэж болно. 

Үүнээс өмнө нь ХДХВ-ийн халдвартай гадил,  БЗХӨ-ний халдвар тараадаг гэрийн таавчиг гэх мэтийн ташаа мэдээллүүд тарж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Сошлд энэ мэт хандалт авах гэж санаатай болон санамсаргүй худал мэдээлэл түгээх явдал маш их байдаг тул та бүхнийг мэдээллийг нягталж байж түгээхийг зөвлөе.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...

Бөхөгийн хөндийд шар өвс шатааснаас үүдэж гарсан түймрийг унтраалаа

Хан-Уул дүүрэг 13-р хороо Бөхөгийн хөндийн задгайд шар өвс...