2019 оны дэлхийн онцлох үйл явдлууд гэрэл зурагчдын дуранд

2020 оны босгон дээр 2019 оны дэлхийн онцлох үйл явдлууд гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг CNN агентлаг ингэж онцолжээ.

02 дугаар сарын 20. БНХАУ-ын Ухань хотын Занжен студийн уран бүтээлч Дональд Трампын маскыг бүтээжээ. Тэрбээр Умардын удирдагч Ким Жон Уны маскыг мөн АНУ, БНАСАУ-ын удирдагчдын Вьетнамд хийх уулзалтын үеэр бүтээсэн юм.
6 настай Хасна катран охин Сирид болсон дэлбэрэлтийн дараа 3 настай дүүгийнхээ цогцосны дэргэд хэвтэж буй нь. Сайн дурын ажилтан Аль Дяб түүнд туслахын өмнө энэ зургийг даржээ.
Филиппиний Батанга хот. Нэг удаагийн хуванцар саван “хавх”-нд орсон хавч.
04 дүгээр сарын 10. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангаас хар нүхний анхны албан ёсны зургийг олон нийтэд үзүүлэв.
04 дүгээр сарын 11. Викиликс сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчлагдан явж буй нь. Тэрээр энд 7 жил бүгсэн юм.
БНХАУ-ын Huawei компанийн ажилтан үдийн цайны цагаараа түр амарч байна.
04 дүгээр сарын 15. 850 жилийн түүхтэй Парисын Эх дагинын сүм шатав.
04 дүгээр сарын 18. Конго улсын үндэсний паркын ажилтан сэлфи хийх үеэр зурагт хамт багтаж буйгаа мэдсэн хоёр гориллын дүр төрх.
04 дүгээр сарын 28. Санфранцискод сарын хугацаанд үхсэн 7 халим эрэг дагуу гарч ирсэн бөгөөд зураг дээр эрдэмтэд задлан шинжилгээ хийж байна. Тэдний дөрөв нь хүнс тэжээлийн дутагдал, гурав нь усан онгоц мөргөж үхсэн байв.
04 дүгээр сарын 23. Шри Ланкын сүмд болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан охиноо оршуулж буй ээж. Амиа золиослогчийн террорист халдлагаас болж 250 хүн нас барсан билээ.
04 дүгээр сарын 25. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалт.
Муур өргөж авсан хэрэмний хамт. Тэрээр өнчин 4 хэрмийг өргөж авч өсгөжээ.
05 дугаар сарын 06. Венесуэл. Хоол тэжээлийн гүн хомсдолын улмаас тураалдаа орсон хүүхдүүд
Английн хатан хаан Элизабет ач хүү Арчигаа анх удаа харж байгаа нь. Арчи нь хунтайж Харригийн анхны хүү юм.
05 дугаар сарын 15. Техасын хил орчим дахь Мексикийн цагаачид.
05 дугаар сарын 17. Тайваньд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлагдсаны дараа тус улсын хуулийн байгууллагын гадна хүлээж байсан хүмүүсийн сэтгэл хөдлөл дуранд ингэж буужээ.
05 дугаар сарын 18. Газын зурвас. Израилын агаарын довтолгоонд дөнгөж өртөж барилга нь нурсан ч рамадан сараа тэмдэглэж буй хүмүүс.
05 дугаар сарын 22. Эверэстийн оргилд гарахаар дугаарлаж буй хүмүүсийн цуваа. Эдгээр хүмүүсээс хоёр нь оргилд гарч чадалгүй амиа алдсан билээ.
Зургадугаар сарын 01. Лондон. Хүндэт харуулын цэрэг хэт халууны улмаас ухаан алдан унажээ. Түүнд сургуулилт дууссаны дараа тусламж үзүүлсэн байна.
Зургадугаар сарын 05. Австрийн Вени хот. Цэцгийн сайхныг шимтэн сонирхож буй хэрэмний өхөөрдөм төрх.
Зургадугаар сарын 16. Хонконг. Хонконгийн залуус гудамжинд маш олуулаа цуглаж одоогоор хагас жил үргэлжилсэн тэмцлээ эхлэв.
Зургадугаар сарын 17. ОХУ-ын Норилск хотод цагаан баавгай хэдэн зуун км-ийн цаанаас зочлон иржээ.
Зургадугаар сарын 18. Виржиниагийн “Smith Mountain” нуурын орчимд ийм өвөрмөц хэлбэр бүхий үүлс гарчээ.
Зургадугаар сарын 24. Техасын Brownsville гол. Салвадорийн цагаач Алберто Мартинез, хоёр настай охины хамт АНУ-ын хилийг давах хүнд замын явцдаа усанд живэн амиа алджээ.
Зургадугаар сарын 30. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт.
Долдугаар сарын 02. Чили. Нар хиртэлт.
Долдугаар сарын 22. Калифорниийн Монтери эрэг. Далайн арслан бөгтөр халимыг барьж идэх гэж буй агшныг гэрэл зурагчин Чэйз Диккер амжиж буулгажээ.
Наймдугаар саны 01. Массачусетс. Бохир усны цооногт гацсан нялх илбэнхийг гал сөнөөгчид аварсан байна.
Наймдугаар сарын 07. Миссиспи муж. Эцэг эх нь бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж байсан тул гэнэтийн шалгалтаар баривчлагдсаны дараа 6 настай цагаач охин уйлж суугаа нь. Тэрээр хэзээ эцэг эхтэйгээ дахин уулзах нь тодорхойгүй бөгөөд энэ шалгалтаар хэдэн зуун цагаачдыг баривчилсан юм.
Наймдугаар сарын 13. Берлиний амьтны хүрээлэн дэх хос оцон шувууг та бүхэн харж байна. Тэд гэхдээ ижил хүйстэн буюу хоёул эрэгчин оцон шувуу. Тэдэнд амьтны хүрээлэнгээс өндөг өгсөн бөгөөд төрөлх зөнгөөрөө тэд өндгөө дарж бяцхан оцон шувууны аав болохоор зэхэж буй агшин.
Наймдугаар сарын 25. Францад болсон Их долоогийн уулзалтын үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Канадын Ерөнхий сайд Justin Trudeau-г хацар дээр нь үнсэхээр завдаж буй зураг сониуч зурагчны дуранд ингэж буужээ.
Наймдугаар сарын 25. Хонконгийн тэмцэл энэ шөнө маш хурцадсан бөгөөд цагдаа болон босогчдын хооронд ширүүн тэмцэл болсон юм.
Есдүгээр сарын 05. Доиан хар салхиын улмаас хэдэн зуун хүн амиа алдаж мянга мянган хүн орон гэргүй болов.
Есдүгээр сарын 11. Энэ хар бөөрөнхий бол Бархасбадь гараг дээр туссан сарны дүрс.
Есдүгээр сарын 23. Шведийн Грета Танберг АНУ-ын Ерөнхийлөгчийг НҮБ-ын индэр дээр үг хэлж байхад ийн зэвүүцэн харжээ. 16-хан настай энэ охин шинжлэх ухаан бүгдийг баталж, ирээдүйд гарах үр дүн илхэн байхад сүүлийн 30 жилд дорвитой зүйл хийгээгүй хэмээн дэлхийн удирдагчдыг буруутгаж байгаа юм.
Есдүгээр сарын 27. “Devolved Parliament” нэртэй зургийг музейн ажилтан нар өлгөж байна. Лондонд болсон дуудлага худалдаагаар энэ бүтээл 12 сая 200 мянган доллар буюу дуудлага худалдааны түүхэнд хамгийн үнэ хүрч зарагдсан юм.
Аравдугаар сарын 01. Бээжин. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн маршийн үеэр авсан зураг.
Аравдугаар сарын 25. Вашингтонд болсон цаг уурын өөчлөлтийн эсрэг тэмцлийн үеэр жүжигчин Жэйн Фонда цагдаа нарт гавлуулжээ. Тэрбээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг бид яг л өөрийн гэр маань шатаж байгаа юм шиг хандах ёстой гэсэн тэмцэгч Грета Танбергийн үгийг энэ үеэр хэлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 13. Италийн Венеци. Сүүлийн 50 жилд болоогүй үеийн дүр зураг.

 

2 СЭТГЭГДЭЛ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...