Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо есдүгээр сарын сүүлчээр болно

Монгол Улс, БНХАУын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Тунхаглалын хүрээнд энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ-наас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотноо 2015, 2017 онд тус тус амжилттай зохион байгуулсан.

ХААХҮ-н сайдын удирдлагаар 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дах удаагийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн тэргүүтэй яамны удирдлагууд хамтрагч талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн арга хэмжээний хувьд “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжицгээе” уриан дор Үзэсгэлэн худалдаа, Хөрөнгө оруулалт, Хурал форум, Соёлын солилцоо гэсэн 4 чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээг зохион байгуулаах тохиролцлоо. “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дах удаагийн арга хэмжээнд үндсэн зочин орноор Япон Улс, БНСУ уригдаад байна. Мөн энэ жилийн хувьд Монгол-Хятадын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн ОУ-ын форум, Ноолууран хувцасны загвар, дизайны уралдаан, тэмцээнийг шинээр зохион байгуулахаар боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...