Малчны хотонд яаралтай хагалгаа хийж эх, үрийн амийг аварчээ

Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 11-нд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварсан байна. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй 2 дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дууджээ. Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ.

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих 
эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр,

-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа 

-Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 
-Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 
-Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал
-Хагалгааны сувилагч Ч.Оюун 
-МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/
-Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 
-Жолооч Д.Баатарбилэг

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр хоногийн дотор эхийн биеийн байдал сайжирсан байна. Улмаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгчээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн бөгөөд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...