Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татварын албанд очих шаардлагагүй

Татварын алба 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж улмаар татварын орлогыг зөвхөн татварын нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авч байна.

Сүүлийн үед улсын тэмдэгтийн хураамж төлөхөд иргэдэд үүссэн хүндрэлийг шийдвэрлэхээр Татварын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх,  “Татварын нэхэмжлэхийн дугаар” үүсгэх, авах зэрэг  хүндрэлтэй асуудлыг  шийдвэрлэн 2019 оны  04 сарын 14-ний өдрөөс эхлэн УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ТОГТМОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ДУГААР-р арилжааны банкинд шууд төлөх боломжтой болголоо.

 Өөрөөр хэлбэл та иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг  38 нэр төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын системhttps://e-tax.mta.mn/, интернэт банкаар эсвэл  өөрт хамгийн ойрхон  банкны салбарт  очиж  тогтмол нэхэмжлэлийн дугаараар  улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...