Нотр Дамыг сэргээн засахад 20 жил шаардлагатай

Францын бэлгэ тэмдэг, 850 жилийн түүхтэй Нотр-Дам буюу Парисын Эх дагинын сүмийг сэргээн засахад зориулж тус  улсын тэргүүн баячууд  хандив өргөсөөр  байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хандивын хэмжээ тасралтгүй өсч 1 тэрбум еврод хүрчээ.

Хандивын ажилд тус улсын эрх баригчид, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагууд, түүхэн дурсгалуудыг хамгаалах нийгэмлэгүүд хувь нэмрээ оруулэ буй бөгөөд сүмийг сэргээн засахад  зориулан хандив өргөж болох цахим хуудас нээсэн  байна.  Мөн ОХУ, Их Британи, Герман зэрэг олон улсаас туслах саналууд ирсэн байна.

Сүмийн сэргээн босголтод яг хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатайг одоогоор нарийн тооцох боломжгүй байгаа бөгөөд нарийн, чимхлүүр,  уран тансаг энэ барилгын сэргээн засахад дор хаяж 20 жилийг зарцуулж, 8 тэрбум гаруй евро шаардлагатай болно гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм.

Энэ мөнгөнөөс гуравны нэгийг нь Францын  Засгийн газраас гаргаж, үлдсэнийг нь хандиваар босгохоор төлөвлөсөн  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...