Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг дампуурсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ

Монголбанкнаас “Капитал” банк дампуурсаныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, дараахь шийдвэрийг гаргалаа. Банкны тухай хуулийн 71.1.1 д заасны дагуу банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах үүргийг ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт өглөө. Энэхүү нэхэмжлэлээр иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байгаа юм. Тус банкинд 2012 оны 12 дугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банкинд ЭМДС-аас нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан  байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...