АНУ, Япон худалдааны шинэ гэрээ байгуулахаар ярилцаж эхэллээ

Япон, АНУ-ын хооронд худалдааны шинэ гэрээ байгуулах зорилготой худалдааны хэлэлцээр Вашингтон хотод өнөөдөр  эхэллээ. Хоёр өдөр  үргэлжлэх  уг хэлэлцээрт АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Японы Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Тошимицү Мотеги нар оролцож байна.

Тус хоёр улсын худалдааны шинэ гэрээ байгуулах зорилгоор хэлэлцээр хийх тухай анх 2018 оны есдүгээр сард ярьж, он гаргаад  ажил хэрэг болгохоор төлөвлөсөн байсан ч АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас шалтгаалан өдий хүртэл хойшилжээ. Учир нь АНУ-ын тал Хятадтай худалдааны маргаанаа эцэслэн шийдсэний дараа Японтой хэлэлцээрээ хийхээр хойшлуулсан аж.

Ирэх тавдугаар  сард АНУ-ын ерөнхийлөгч Трамп Японд айлчлах  төлөвлөгөөтэй байгаа. Энэ айлчлал бас нэгэн зорилго нь хоёр орны худалдааны хэлэлцээрийг ахиулах байх болов уу гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Трамп энэ үеэрээ Яоын эзэн  хаан болон Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...

Шинэ суурьшлын бүс буюу Яармагт анхны улсын сургууль барихаар болжээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн...

“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд”...