Ким Жон Ун ирэх долоо хоногт Путинтэй гар барьж магадгүй

БНАСАУ-ын  удирдагч Ким Жон Ун ОХУ-д анхны дээд хэмжээний уулзалтаа хийхээр  төлөвлөж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Умардын удирдагч ирэх долоо хоногт ОХУ-д  айлчилж магадгүй талаар БНСУ-ын YONHAP агентлаг мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин энэ сарын 26-27-нд Хятадад болох “Бүс ба зам” дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэ уулзалтын өмнө буюу энэ сарын 24-нд Владивосток хотод болж хоёр орны удирдагч нарын уулзалт болж магадгүй гэж мэдээлэлд дурджээ.

Гэхдээ одоогоор энэ уулзалтын талаар хоёр талаас албан ёсны ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм. Гэвч өнгөрсөн оны тавдугаар сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унд ОХУ-д айлчлах урилгыг гардуулж байв. Мөн үүнээс өмнө Умардын удирдагчийн ойрын туслах Ким Чун Сам ОХУ-д долоо хоног  айлчилсан бөгөөд энэ үеэрээ Ком Жон Уны ОХУ-д айлчлалын бэлтгэл ажлыг хангасан гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэрээр удирдагчийнхаа Сингапур, Вьетнамд хийсэн айлчлалын өмнө тус улсуудад  очиж бэлтгэл ажлыг ахалж  ажиллаж байсан билээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...