Долоон жил бүгсэн Жулиан Ассанж баривчлагдлаа

АНУ болон бусад орны байгууллагуудын төрөл бүрийн нууц мэдээллүүдийг нийтлэдэг Викиликс сайтын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дөрөвдүгээр сарын 11-нд баривчилжээ.

Эквадор улс түүний улс төрийн орогнолыг цуцлах шийдвэр гаргасны дараа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас Ассанжийг баривчилсан байна. Ийнхүү баривчлах болсны нэг шалтгаан нь АНУ түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасантай холбоотой гэнэ. Хэрэв энэ үнэн байж, Ассанжийг АНУ руу шилжүүлвэл түүнийг тэнд 35 хүртэлх жилээр хорьж болзошгүй байгаа юм. Гэвч энэ талаар АНУ ямар нэгэн байр суурь  илэрхийлээгүй байна.

WikiLeaks цахим хуудсыг үндэслэгч Ассанж Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосон 2012 оноос эхлэн Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд амьдарч байв.  Тухайн үед Жулиан Ассанж хүчингийн хэрэгт холбогдон, Швед рүү шилжүүлэх тухай хэргийн шийдийг хүлээн, Британид гэрийн хорионд байсан юм. Улмаар Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосноор Ассанж Эквадорын элчин сайдын яаманд амьдрах болсон бөгөөд элчин сайдын яамны нутаг дэвсгэрээс гарах л юм бол түүнийг баривчилна гэж Британийн эрх баригчид мэдэгдэж байсан тул Ассанж элчин сайдын яамыг орхин гарч чадалгүй долоон жил болсон билээ.

Гэвч Эквадорын ерөнхийлөгчөөр Ленин Морено сонгогдсноос хойш Эквадор болон Ассанжийн харилцаа эрс муудаж шинэ ерөнхийлөгч Ассанжийг “Эквадорын ташаан дахь буглаа” гэж хүртэл нэрлэх болсон байна.

Мөн Ассанжид тэд зочны ёсоор хандсан ч тэрээр бусад улс орнуудын дотоод хэрэгт оролцож, 2019 оны нэгдүгээр сард Ватиканы баримтуудыг дэлгэн, Викиликстэй урьдын адил холбоотой гэдгээ дахин баталсны дээр, зөвшөөрөгдөөгүй цахилгаан төхөөрөмж суурилуулан, элчин сайдын яамны хяналтын камеруудыг блоклож, аюулгүйн системийн файлуудад нэвтэрч, хамгаалалтынхантай бүдүүлэг харьцсан гээд Ассанжийн орогнолыг цуцлах болсон нь орогнуулахгүй байх шалтгаан болсон гэж Эквадорын тал мэдээлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...