Хотын захирагч С.Амарсайхан төв цэвэрлэх байгууламж болон “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн ажлын явцыг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулж, энэ оны таван сар гэхэд ашиглалтад орно гэдгийг хэллээ.

Дараа нь “Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулааны шугамд холбох 11и магистраль шугамын өргөтгөл шинэчлэл”-ийн ажлын явцтай танилцав.

“Баянхошуу дэд төв нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг болон шугамын дагуу байрлах Хилчин хорооллыг эхний ээлжинд холбож нийт 7 уурын зуухыг буулгаснаар жилдээ 10 мянган тонн нүүрс буюу 6830 портер нүүрс түлэхгүй байх бодит боломж бүрдэнэ” гэж Төслийн зохицуулагч Д.Авирмэд онцолж хэллээ. Мөн “Жилдээ 60 мянга орчим тонн нүүрс хэрэглэдэг байсан бол дэд төв ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт нүүрсний хэрэглээний аравны нэг хувийг хэрэглээнээс хасаж, агаар орчны бохирдлыг 11 хувь бууруулах боломж бий болно” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж ажилласаны дараа зарим ажлыг сайжруулах талаар үүрэг даалгаврыг өгч, тулгамдаж буй асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн төслийн багийн хамт олонд цаашид ажлаа хурдтай, үр дүнтэй хийхийг хүсэв

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...