Нялх хүүхэд 2 сартайгаасаа өнгө, сүүдрийг ялгаж эхэлдэг

Нялх хүүхэд энэ ертөнцөд  төрөөд эргэн тойрноо ямар  байдлаар  хардаг  бол гэж та бодож үзэж байв  уу? Тэгвэл нялхуудад  маань эргэн тойрон бүүдийсэн, өнгөгүй харагдана. Тэдний нүд ид хөгжих шатандаа явж байнгаа учир хүссэн зүг рүүгээ харж чадахгүй. Бүрэн хөгжөөгүй хүүхэн хараа юмыг тод харах боломжгүй. Хүүхэн хараа харсан дүрсээ урвуу харуулдаг бөгөөд тархи дараа нь дүрсийг засаж хүлээж авна. Хүүхдүүд өнгөтөөр харах боломжгүй. Учир нь нүдний цаад угт байрлах торлог бүрхэвч нь хараахан хөгжөөгүй байгаа. Торлог бүрхэвчид хоёр төрлийн онцгой эсүүд бий – савханцар болон лонхонцор эс. Эдгээр эсүүд гэрлийг цахилгаан дохио болгон хувиргадаг. Энэ үед хөгжлийнхөө шатанд явж буй лонхонцор эсүүд нь өнгө ялгадаг юм. Тиймээс бид хар цагаанаар харах юм. Торлог бүрхэвчээс цааш дохио 2 зузаан мэдрэлийн эдийг дамжин тархины ар хэсгийн харааны мэдээлэл хүлээн авах хэсэгт очиж боловсруулагддаг.

25-fio-infant-vision-002

Дүрс тархинд хүрэхэд жинхэнэ шалгуур эхлэх болно. Бүрэн хөгжөөгүй тархи дарааллан болж байгаа бүхнийг тайлбарлаж сураагүй байх юм. Гэхдээ тархи гайхалтай түргэн хөгжинө. Тэд 2 сартайдаа өнгө, сүүдрийг ялгаж эхэлдэг. 4 сартайдаа хүний нүүрний хувирлыг таньж эхэлнэ. 8 сартайдаа хангалттай сайн харна. Хүүхдийн хараа төрөх үедээ онцгой хувиралд автдаг. Төрөх үедээ бид бор нүдтэй болох байсан ч үл ялиг цэнхэр нүдтэй байдаг. Ингээд нүдний солонгон бүрхүүл пигментүүд ялгаруулж эхэлснээр нүдний өнгө өөрчлөгдөх бөгөөд энэ нь хүн бүрийн хувьд дахин давтагдашгүй байдаг.

Бас нэгэн сонирхолтой мэдээ хэлэхэд эхний гурван сардаа нялх хүүхэд сар тутам биеийн 4-ний нэгтэй тэнцэх хэмжээгээр өсдөг ажээ. Азаар, энэ өсөлтийн хурд удаашрах болно. Үгүйсэн бол бид бүгд 4 настайдаа л 134 тонн жинтэй буюу цэнхэр халимтай тэнцэх хэмжээний том болох байсан.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мөрийн хөтөлбөр боомилсон алсын хараа

АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУЦААСНЫ УЧИР Энэ удаагийн УИХ-ын ээлжит...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их...

МАН-ын сайд нар танхимаасаа гараад ил цагаан толхилцож эхлэв

Алдарт нүүрсний сонсгол нам нэгтэй олон улстөрчийг түнжин хагарахад...

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах талаар санал авч эхэллээ

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга...