“Гоёл медикал” Н.Мягмар: 6D шивээс нь залуу бүсгүйчүүдэд илүү тохиромжтой

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд хөмсөгний шивээс болон гоо сайхны шивээсийг ихээр сонирхох болсон. Тиймээс бид “Гоёл медикал” салоны шивээсчин Н.Мягмартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр хамгийн сүүлийн үеийн 6D шивээсийг чанартай сайн хийж охид, бүсгүйчүүдийн маань талархлыг хүлээгээд буй нэгэн билээ.

-Энэ удаад бид гоёлын шивээсний талаар тантай ярилцахаар зорьж ирлээ. Шивээснийхээ онцлог давуу талын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манайх шивээс хийж эхлээд зургаан жил болж байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байдлыг хангах тав тухай орчныг бий болгохыг хичээж ажилладаг. Шивээсэнд ордог хэрэглээний зүйлүүд маань бүгд нэг удаагийнх байдаг ба хамгийн сүүлийн үеийн аппаратаар АНУ-ын Биотеч брендийн байгалийн гаралтай будгаар шивдэг. Ямар нэгэн харшил өгөхгүй. Мөн хөмсөг шивүүлэхээр ирсэн хүмүүсийнхээ царайны хэлбэрт нь тохируулж хэлбэрийг нь гаргаж өгсныхөө дараа шивээсээ хийж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд 100 хувь нийцсэн үр дүнг гаргахыг хичээж ажилладаг.

Хөмсөгний олон төрлийн шивээс байдаг, битүү, уусгалттай, 6d гээд. Эдгээр нь  ямар, ямар ялгаатай талаар?

-6D шивээс, 6D Омбре шивээс, битүү уусгалттай шивээс гэсэн гурван төрлийн  шивээсийг манайх хийж байгаа.

-Сүүлийн үед үстэй мэт харагддаг 6D шивээсийг охид, бүсгүйчүүд маш ихээр хийлгэх болсон. Энэ нь үсний ширхэгийн дагуу хийгддэг үзгэн шивээс гэсэн үг л дээ. Энэ шивээс нь залуу бүсгүйчүүд болон хөмсөг сайтай хүмүүст илүү тохиромжтой. Шивсэн гэж бараг мэдэгддэггүй учраас шивээсээ хийлгэчихээд шууд ажилдаа явах боломжтой гэдгээрээ онцлогтой. Харин 6D Омбре шивээс нь урдуураа үстэй мэт харагдаад араараа битүү будалттай. Энэ шивээсийг 30-50 насныхан их хийлгэдэг. Битүү уусгалттай шивээс нь урдуураа уусгалттай явж байгаад битүү болдог.  Мөн л нас тогтсон хүмүүс түлхүү хийлгэдэг.лый

-Нэг хүний хөмсөг шивэхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Зурагтайгаа нийлээд 30-40 минут л болдог. 

-Эдгэх хугацаа нь?

-Тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаалаад 4-7 хоногийн дотор бүрэн эдгэдэг байгаа.

-Хөмсөгний шивээснээс гадна контур шивдэг юм байна?

-Манайх сүүлийн үед тренд болоод байгаа салстын контур шивдэг.  Тухайн шивээсийг хийлгээд гарахад ямар нэгэн байдлаар улаалт, хавдалт өгдөггүй, шивсэн гэж мэдэгддэггүй гэдгээрээ онцлогтой. Сормуусны угаар шивэгддэг. Нүдэнд ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Мэдээ алдуулагчтайгаа нийлээд 20 минут болдог. Хийлгэснээс хойш 2-3 хоног дотроо эдгэдэг. АНУ-ын Биотеч брендийн байгалийн гаралтай будгаар шивдэг учраас ямар нэгэн харшил өгнө гэж санаа зовохгүй байж болно. Нэг хийлгэчихсэн байхад доод тал нь 2-3 жилдээ арилахгүй.

-Уруулны шивээсний тухайд?

-Хүрээлж шивнэ, уусгалттай, битүү гэсэн гурван төрөл байдаг. Хүрээгээрээ тод буддаг хүмүүс хүрээлж шивүүлдэг. Уусгалттай гэдэг нь хүрээгээ гаргачихаад, хүрээгээ мэдэгдэхгүйн тулд уусгаж өгнө гэсэн үг. Харин битүү шивээс нь уруулаа огт шаардлагагүйгээр битүү шивдэг. Тэгэхээр үйлчлүүлэгчид маань эхлээд яаж шивүүлэх вэ гэдгээ шивээсчинтэйгээ зөвлөж шийдээд дараа нь будагныхаа сонголтыг хийнэ. Тод, бүдэг гээд хүссэн өнгөө сонгох боломжтой. Шивээс хийхэд 30-40 минут шаардлагатай. Байнга халуун хоол цай идэж, уудаг учраас бусад шивээснүүдийгээ бодоход шимэгдэх хугацаа нь арай хурдан байдаг.  Эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ