Хар нүхний гэрэл зургийг анх удаа олон нийтэд үзүүлнэ

“Event Horizon Telescope” төслийнхөн сансрын уудамд орших хар нүхний гэрэл зургийг олон нийтэд дэлгэхэд бэлэн болоод буйгаа өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл 2006 оноос хойш энэ чиглэлээр ажилласан тус төслийнхэн энэ лхагва гаригт /2019.04.10/ буюу нөгөөдөр хар нүхний зургийг олон нийтэд цацах гэж буйгаа мэдэгдлээ.  Уг байгууллага дэлхий даяар телескоп дуран байрлуулж, томоохон шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд уг гэрэл зургийг хэвлэлийн хурал хийж олонд дэлгэхээр болжээ. Хар нүхний зургийг танилцуулснаар өнөөг хүртэл дэвшүүлсэн эрдэмтэдийн тооцоо таамгийг үнэн худал эсэхийг батлах боломжтой болж буй юм.

Хар нүхний талаар Стефан Ховкинг, Альберт Эйнштэйн нар  онол, таамгууд гаргасан бөгөөд цаг хугацаа, орон зайг гажуудуулдаг сансрын уудамд орших оддын томоохон бөөгнөрөлийн голд үүсдэг супер масстай нүх юм гэж тодорхойлдог билээ.

АНУ, Франц, Недерландын эрдэмтэд Вашингтон дахь Үндэсний мэдээллийн төвд хуралдан зургийг дэлгэх үеэр Брюссель, Токио, Шанхай, Тайпей, Сантиого хотуудад ч мөн нэгэн зэрэг ийм хурал  болох юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...