М.Уранцэцэг Туркийн “Гран-При” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод энэ баасан гарагт эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байна.

Баасан гарагт болсон хөнгөн жингийн барилдаанаар эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, Румыны А.Читуд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Харин Б.Хорлоодой хоёрдугаар тойргоос, 48 кг-д О.Баасансүрэн эхний тойргоос тэмцээнээ дуусгасан юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байр эзэлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...

Бөхөгийн хөндийд шар өвс шатааснаас үүдэж гарсан түймрийг унтраалаа

Хан-Уул дүүрэг 13-р хороо Бөхөгийн хөндийн задгайд шар өвс...