Төрөх эмнэлэгт нууцаар камер байрлуулж бичлэг хийжээ

1
147

АНУ-ын  Калифорниа дахь "Sharp" эмэгтэйчүүдийн төв  эмнэлэгийн гурван тасагт нууцаар  камер тавьж бичлэг хийсэн явдал гарчээ. Эмнэлгийн удирдлагын зүгээс шийдвэр гарган үйлчлүүлэгчиддээ огтхон ч мэдэгдэлгүй, хагалгааны тасаг, төрөх  тасаг, хийсвэр хагалгааны хэсэгт нууц камер байрлуулж 1800 орчим эмэгтэйчүүдийн бичлэгийг хийсэн байна.

Хуулийн байгууллагын  ажилтны хэлснээр бичлэгүүд хүүхэд төрөх явц болон хагалгааны хэсгүүд эмзэг эрхтэнүүдийг харах боломжтой бичигдсэн байжээ. Эмнэлгийн зүгээс эмнэлэгт хар тамхитай холбоотойгоор эм бэлдмэлийн хулгай их гардаг тул  түүнийг хянах зорилгоор камер тавьсан. Өөр  ямар нэгэн далд санаагүй, зөвхөн  дотоод хяналтандаа ашиглахаар бичлэг хийсэн гэж мэдэгдээд  байгаа юм. Гэвч бичлэгүүдийг компьютерүүдийн дэлгэц дээр хадгалсан, компьютер нь паспортгүй байсан  бөгөөд хэдийгээр дотоод хяналтын шугамаар  ашиглах байсан ч энэ нь буруу хүмүүсийн гарт орох боломжтой байна гэж хуулийн байгуулагынхан үзжээ.
Нью Йоркын Анагаахын их сургуулийн Эрүүл мэндийн ёс зүйн тэнхимийн дарга Каплан, аливаа эмчилгээ үйлчилгээний аудио болон видео бичлэг хийх нь хатуу хяналттай байх ёстой. Учир нь  эмнэлгийн байгууллага өвчтөнүүдээ биеэ хамгаалах чадваргүй байх үед нь хамгаалж байх ёстой. Хэдийгээр эм бэлдмэлийн хулгай ноцтой асуудал ч гэсэн хяналт тавихдаа хууль дүрийг барих ёстой гэж гэсэн байр  суурийг илэрхийлсэн байна. Харин эмнэлгийн зүгээс энэ хяналтын  арга нь үйлчлүүлэгчдийг нь бухимдуулсанд уучлал хүссэн байна.

1 сэтгэгдэл

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here