Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг түгээмэл 10 алдаа

 НЭГ

Гялгар, гялттганасан  материалтай хослол цамц нь хямд бөгөөд хэт  гял  цал харагддаг тул  цэвэр даавуун, хөвөн даавуун эсвэл ноолууран хослол илүү сайн сонголт болно.

 

ХОЁР

Богино ханцуйтай цамцан дээр зангиа зүүх нь таныг загварын хувьд мэдрэмжгүй нэгэн гэдгийн илтгэх тул ийм алдаа бүү гаргаарай.

 

ГУРАВ

Хиймэл арьсан хүрэм хөвгүүнд гэхээс жинхэнэ эр хүнд тохирохгүйг санаарай.

ДӨРӨВ

Брэндийн нэр шошго нь илт харагдах хувцаслалтаас зайлсхий. Элдэв том зураг,  бичигтэй цамц ч мөн дэмий. Ер нь брэндийн гэсэн үнэтэй хувцасанд мөнгөө үрж, трэнд дагахаас илүү  энгийн мөртлөө цэвэрхэн илүү дутуу зүйлгүй хувцаслах нь эрэгтэй хүнд илүү тохиромжтой байдаг.

ТАВ

Тод өнгийн өмд өмсдөг трэнд  аль хэдийнэ ард  хоцорсон. Үүний оронд классик болон даруу өнгөнүүд сонговол илүү тохиромжтой.

 

ЗУРГАА

Янз бүрийн хээ, дүрстэй хувцаснуудыг хольж өмсөх хэрэггүй. Хэрэв та загварын хүн л  биш  бол тэдгээрийг зохицуулж өмсөнө гэдэг  бараг худлаа гэдэгт мөрийцөхөд  бэлэн байна.

 

ДОЛОО

Срочкан цамцыг ямар ч тохиолдолд өмдөн дотроо хийж өмсөөрэй.

НАЙМ

Хэт их аксесуар эрэгтэй хүнд зохимжгүй гэдгийг мартаж болохгүй.

 

ЕС

 Жинсэн материалтай шорт буюу богино өмд загвараас бага багаар гарч буй. Оронд нь даавуун материалтай богино өмд сонгоорой.

АРАВ

Таны хувцаслалт хэчнээн сайхан, зөв  сонголттой,  үнэтэй байлаа ч үрчгэр бол таны хичээл зүтгэл талаар  болно гэсэн үг. Энэ бол эрчүүдийн хувцаслалтдаа гаргадаг  түгээмэл алдааны нэг. Ийм алдаа гаргахгүйн тулд индүүдлэг муу авдаг хувцаснаас зайлсхийгээрэй.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...