Иргэний үнэмлэхээ BURTGEL.MN хаягаар нэвтэрч захиалаарай

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон талаар бид  өмнө нь мэдээлсэн.  Өөрөөр хэлбэл, өмнө нь нийслэлд амьдардагч хөдөө орон нутагт харьяалалтай бол зайлшгүй өөрийн харьяа сум орон нутагт очиж байж иргэний үнэмлэхээ захиалдаг, тэр нь 30 хоногийн дараа гарахад ахин өөрийн биеэр очиж авах шаардлагатай зэргээр хүндрэлтэй асуудлууд үүсдэг байсан. Тэгвэл  цаашид анх удаа иргэний үнэмлэх захиалаагүй л бол иргэний үнэмлэхээ харьяалал харгалзахгүй, хаанаас ч захиалах боломжтой болсон байна.

16 нас хүрч шинээр иргэн болон 25 нас, 45 нас хүрээд иргэний үнэмлэхээ сольж авч  буй иргэд онлайнаар захиалга хийх боломжгүй. Учир нь тэд бүртгэлийн газарт ирж арван хурууны хээгээ өгөх ёстой ажээ. Шинэ үйлчилгээний дагуу иргэний үнэмлэхээ захиалснаас хойш нийслэлд бол гурав хоног, орон нутгаас захиалсан бол ажлын 10 хоногийн дотор авах боломжтой. Мөн заавал өөрөө авна гэхгүй, гэр бүлийн гишүүн нь ч очоод авах боломжтой болжээ.

image

Иргэний үнэмлэхний зураг солиулахаар бол заавал УБЕГ-т ирж байж солиулна. Харин онлайн захиалга хийхдээ зураг шаардагдахгүй, бүх мэдээллийг төвлөрсөн санд хадгалагдаж байгаа тул хуучин зураг, овог, нэр мэдээллээр хэвлэн гаргах юм байна.

Иргэний үнэмлэхээ цахимаар захиалахдаа BURTGEL.MN хаягаар нэвтрэн орж ИРГЭНИЙ БҮРТГЭЛ гэсэн хэсгийг сонгоод ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДАХИН АВАХ хэсэгт нэвтрэн орно.

image

Үүнээс өмнө та BURTGEL.MN сайтын баруун дээд буланд байгаа НЭВТРЭХ гэсэн хэсэгт орж БҮРТГҮҮЛЭХ товчийг даран эхлээд утасны дугаар, регистерийн дугаар зэрэг тодорхой мэдээллүүдээ өгч, бүртгүүлсэн байх шаардлагатай.

image

image

image

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...