Өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг Сингапур, Хонконг, Парис тэргүүлэв

Сингапур, Хонгконг, Парис хотууд амьдрахад дэлхийн хамгийн өртөг өндөртэй орнуудын жагсаалтыг тэргүүлжээ. Дэлхийн 133 орныг хамруулсан уг  судалгааг “Эдийн засгийн мэдээллийн төв”-өөс явуулсан  бөгөөд Сингапур улс сүүлийн таван жил энэ жагсаалтыг  тэргүүлж  байгаа юм байна.
“Эдийн засгийн мэдээллийн төв”  дэлхийн бүх улс орны 2019 оны амьжиргааны өртөг  болон 400 гаруй орчим эд зүйл, 160 бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг харьцуулжээ. Тодруулбал,  хүнс, ундаа, хувцас, гэр ахуйн бүтээгдэхүүн, ариун цэврийн бүтээгдэхүүн, хувийн сургуулийн төлбөр, амралт зугаалга болон ахуйн үйлчилгээнүүдийн төлбөрийг судалсан  байна.
Жилд хоёр удаа хийдэг энэ судалгаа тухайн газруудад  амьдрах  болон хувиараа болон бизнессийн шугамаар аялж жуулчлах сонирхолтой хүмүүст чухал судалгаа болдог ажээ. Судалгаагаар Сингапур , Хонгконг нь  Нью Йорк хотоос 7% илүү өртөгтэйг тогтоосон  байна. БНСУ-ын Сөүл хот Нью Йорктой амьжиргааны өртөгийн  хувьд ижил буюу долдугаар байрт жагсчээ. Хамгийн өртөг  өндөртэй хотын 4  нь буюу Осака, Сөүл, Сингапур, Хонгконг Азийн тивийнх байжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...

Бөхөгийн хөндийд шар өвс шатааснаас үүдэж гарсан түймрийг унтраалаа

Хан-Уул дүүрэг 13-р хороо Бөхөгийн хөндийн задгайд шар өвс...