Эрдэнэт үйлдвэр олон улсын зэрэгтэй гагнуурчин бэлтгэж эхэллээ

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд шат дараатай ажлууд хэрэгжүүлж эхэлсний нэг нь олон улсын зэрэг олгох гагнуурын сургалт юм. Уул уурхайн мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдүүлэх зорилготой энэ удаагийн сургалтанд мэргэжлийн 5, 6-аас дээш буюу түвшин ахисан зэрэгтэй 50 гагнуурчин хамрагдаж байна. Тэд Европын холбооны улсуудад хүлээн зөвшөөрөгддөг олон улсын зэрэгтэй төгсөх юм.

Сургалтыг үйлдвэрийн Ерөнхий механикийн хэлтэс, Эрчим хүчний яамны Түлш эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран 14 хоногийн хугацаатай зохион байгуулах бөгөөд уг хичээлийн 80-90 хувь нь дадлага хэлбэрээр зохион байгуулагдана.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт үндсэн 315, хосолмол мэргэжилтэй 500 гагнуурчин, 100 гаруй зүсэгч ажилладаг. Эдгээр гагнуурчдын 60-70 нь ахмад ажилтны тоонд орсон тул залуу боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Гагнуурчид 14 хоногийн турш даралтат сав, өндөр даралтын хурдасгуурын шугам, шугам хоолой, металл хийц гагнах, сэргээн засварлах чадварт суралцаж, онол, дадлага хосолсон шалгалт өгснөөр олон улсын зэргээ баталгаажуулна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Дэлгэрсайхан: Төвлөрлийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн...

Аккумляторыг дахин боловсруулах анхны үйлдвэр үүдээ нээлээ

 Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг...

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...