Замын цагдаагийн гүүрэн гарцыг есдүгээр сард ашиглалтад оруулна

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр өнгөрсөн  онд эхлүүлсэн. Замын хөдөлгөөний ачаалал, барилгын ажил түр зогссонтой холбоотойгоор Олимпын гудамжийн хөдөлгөөнийг түр хугацаанд нээсэн бол ирэх сарын 1-н гэхэд буцаагаад тус замыг  хаахаар болжээ.  Учир нь гүүрийн таван тулгуур баганын ажил хийгдэх бөгөөд  наадмаас өмнө үндсэн гүүрээ ашиглалтад оруулж, рампуудын ажлаа есдүгээр сар гэхэд гүйцэтгэн гүүрээ бүрэн дуусгахаар Авто замын хөгжлийн газраас  төлөвлөн ажиллан байгаа аж.

Уг гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээтэй байх бол бусад хэсгүүд нь 2 эгнээ,  8.5м өргөнтэй байх юм. Нийт  42,38 сая ам долларын өртөгөөр босох уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ