Манай тамирчин тусгай олимпоос алтан медаль хүртлээ

АНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадам үргэлжилсээр байна. Өчигдөр уг наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртэж, энэ удаагийн тусгай олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ. Б.Элбэрэлт нь эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож буй бөгөөд өчигдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн алтан медаль хүртсэн байна. Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм байна. Тэрбээр усанд сэлэлтийн спортоор зургаан жил хичээллэж байгаа аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Байлдааны Самбод хэн түрүүлж бооцоог хүртэх бол

Монголын Самбо бөхийн холбоо нь Дэлхийн аварга, Азийн аварга,...

Хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглоход 9 хоног үлдлээ

Монголын хөл бөмбөгийн шигшээ багийнхан Брунейн багтай тоглолт хийхэд...

Монголын уулчид мөнгөн медаль хүртэв

Олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Red Fox Elbrus...