Шинэ Зеландад халдлага үйлдсэн Брэнтон Таррант гэж хэн бэ?

Шинэ Зеландад өнгөрсөн  баасан  гарагт болсон 49 хүний аминд  хүрсэн халдлагыг 28 настай австрали залуу Брэнтон Таррант үйлдсэн. Тэрээр  өнөөдөр шүүхэд үйлдсэн хэргийнхээ талаар анхны мэдүүлэг өглөө. Тэрээр өөрийгөө үндсэрхэг үзэлтэй жирийн нэгэн цагаан арьс залуу гэж хэлжээ.

 

Яагаад хадлага үйлдэх болсон бэ

Исламын сүмд дайрч орон мөргөлчдийг буудаж буйгаа фэйсбүүк хуудсаар LIVE хийн мэдээлсэн залуу Европын олон оронд гарсан муслимын террорист  халдагын улмаас амиа алдсан олон мянган хүмүүсийн өшөөг авахыг хүссэн гэж халдлага үйлдсэн шалтгаанаа тайлбарлажээ.

Үндсэрхэг үзэлтэй сая сая европууд  байгаа гэдгийг харуулж,  муслимынханд  айдас төрүүлэхийг  хүссэн Таррант “Бид цагаан арьст хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амиа алдсан  гэмгүй олон мянган  хүмүүсийнхээ амийг үнэлэх ёстой” гэжээ. Таррант 2011 онд Норвегийн Осло хотод 77 хүнийг буудаж хөнөөсөн Андерс Брейвикийг шүтдэг гэжээ.

2017 онд Стокгольмд ачааны машинтай узбек залуу бөөгнөрсөн олон хүнийг машинаараа дайрах үед 11 настай швед охин Эбба  Экарлунд амиа алдсан. Энэ мэдээг үзэх  үед л тэрээр халдлага хийх анхны санаа орж ирсэн гээд энэ халдлагаараа охины өшөөг ч мөн  авсан гэж хэлжээ.

Английн Ротерхам хотод 1980, 1990, 2000-аад  онд гарсан 1400 орчим  хүүхдийн сэксийн хүчирхийллийг Их Британи дахь пакистан голдуу эрчүүд үйлдсэн, тэдний өшөөг ч бас авсан гэж залуу онцолсон байна.

Дасгалжуулагч залуу үндсэрхэг үзэлтэй болсон түүх

Таррант Графтоны их сургуулийг төгссөн бөгөөд жимд дасгалжуулагчаар ажилладаг  байжээ.  Тэрээр Сидней хотоос 400 миль зайтай Графтоны захын тохилог  байшинд аав,  ээж, эгч хамт өсчээ. Түүний аав триатлоны спортоор хичээллэдэг орон нутагтаа нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд 2010 онд хавдрын улмаас нас баржээ. Тэрээр аавыгаа нас барснаас хойш буюу сүүлийн 7 жил дэлхийн олон орноор  аялж эхэлсэн байна. Ингээд Шинэ Зеландад мөн л аяллын журмаар  ирээд  түр хугацаагаар оршин сууж байжээ. Түүнийг төрсөн хотынх нь хөршүүд, найзууд нь төлөв  даруу, зөв зантай залуу гэж дүгнэсэн бол хамт ажилладаг жимийн эзэн нийгмийн тустай ажилд сайн оролцдог, Крафтоны хүүхэд багачуудад үнэгүй хичээл заадаг хайртай ажилтан нь байсныг дурсчээ. Найзууд  нь түүнийг дэлхийгээр аялах хугацаандаа л арьсны үзэлтэй болсон байх гэж таамаглаж буйгаа хэлсэн  байна.

Үнэхээр ч тэрээр Францад аялах үеэр олон тооны цагаач иргэд тарах бүрт ундууцал төрж халдлага үйлдэх  хүсэл нь лавшрах  болсоноо хэлсэн байдаг.

Тэрээр халдлага үйлдэхийг эртнээс бодож байсан бөгөөд ийм зүйлээс хол амгалан  тайван байдаг  учир Шинэ Зеландыг сонгосон гэжээ. Харин Кристчөрч сүмийг 3 сарын өмнөөс сонгон судалж эхэлжээ.

1 сэтгэгдэл

  1. El insomnio o la falta de sueño puede ser otra causa de impotencia. El envejecimiento natural del hombre, puede provocar la incapacidad o disminucion de su erección normalmente conocida como disfunción erectil.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Шинэ Зуунмод хот нь найман бүстэй байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд...

Яармагт 640 хүүхдийн сургууль ирэх намар үүдээ нээнэ

ХУД-ийн 8 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

Ачит Ихт: Ц.Элбэгдоржтой ямар ч хамааралгүй болохыг мэдэгдэж байна

"Ачит Ихт" компаниас сүүлийн үед болж буй үйл явдалд...

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт...