Д.Сумъяабазар: “Эко-Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцална

Төв аймгийн Заамар сумын Баянголын аманд газар үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн сарын 28-нд нуранги үүсч дөрвөн хүнамиа алдсан харамсалтай явдал болсон.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тухайн үед гадаадад айлчлалаар явж байсан  бөгөөд дөрвөн хүний аминд хүрсэн “ЭКО АЛТАН ЗААМАР” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр “Салбарын сайдын хувьд ийм осол аваар гарсанд маш их эмзэглэж байгаа. Одоо газар гэсч байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна. Тиймээс ЭКО АЛТАН ЗААМАР-ын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. ЭКО АЛТАН ЗААМАР тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн. Хүний амь эрсэдсэний дараа хариуцлага ярих биш өмнө нь мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сонсож, тухайн ААН-үүд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс, төлөвлөлт хийж байгаа инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсохгүй, зөвхөн олзны хойноос сорчилсон байдлаар ажиллаж байгаагийн хар гай өнөөдөр гарч байна. Тиймээс хүний амь эрсэдсэн явдалд тухайн ААН хариуцлагаа хүлээх ёстой. УУХЯ-наас тусгай зөвшөөрлийг нь цуцлах чиглэлээ өгсөн. Цуцлах болно. Одоо МХЕГ-аас дүгнэлтээ оруулаад ирвэл УУХҮ-наас “ЭКО АЛТАН ЗААМАР”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...