Бадархундагыг тоносон этгээдэд 3 жилийн ял оноожээ

Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадархундага рашаанаас 270 гаруй мөнгөн аяга авч, хайрханд мөргөх  гэж очсон хүмүүст  баригдахдаа гал  нээж нэг иргэний хүзүүн тус газар буудаж шархдуулсан  хэрэг өнгөрсөн  оны 09 дүгээр сард  гарсан. Уг хэргийг Баян-Өлгий аймгийн харъяат 31 настай эрэгтэй  Т, 22 настай Т болон галт зэвсэг ашиглан хүн гэмтээж, машин хулгайлаад зугтсан Улаанбаатар хотын харъяат 25 настай эрэгтэй Д нар үйлдсэн  байв. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж, тус аймгийн сум дундын шүүхээс хэргийг шийдвэрлэжээ. Шүүхээс иргэн Д-д 3,8 жилийн ял оноосон бөгөөд прокуророос нөгөө хоёр этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон  байна. Нуураас гаргаж авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгож, гэмт этгээдүүдийн хэрэг үйлдэхдээ ашигласан шумбах хэрэгсэл, усны хувцас зэргийг авсан газарт нь  буцааж өгчээ.

Д нь өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан ба Улаанбаатар хотын онцгой байдлын 105-р ангид усанд шумбагч, аврагчаар ажиллаж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн нэгэн байжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...