Цахим орчин дахь хүүхдийнхээ буруу үйлдлийг эцэг, эх хуулиар хариуцдагийг та мэдэх үү

Таны хүүхэд цахим орчинд юу хийж суугааг та анзаарч хянаж чаддаг уу. Магадгүй хүүхэд чинь нийгмийн сүлжээг ашиглаж хэн нэгэн найзаа доромжлон гутааж,  эсвэл өөрөө бусдын тийм цахим халдлагад өртөн гутран сууж байгаа юм биш  биз.

АНУ-д хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар тус улсын бага болн ахлах ангийн сурагчдын 34 хувь нь цахим доромжлолын хохирогч болсон гэсэн тоо байна. Мөн АНУ-ын өсвөр насны сурагчдын 11 хувь нь үе тэнгийн найз нөхдөө нийгмийн сүлжээг ашиглан доромжлон гутаасан гэж судалгаанд хариулжээ.

Манай улсын “Хүүхэд хамгааллын тухай хууль”-д  “Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан” үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу ХАРИУЦНА” гэж заасан  байдаг. Тиймээс хүүхэддээ цахим орчин ашиглаж зүй бус ийм үйлдэл гаргавал  хариуцлагыг  нь эцэг  эх нь хүлээдэг,  найз нөхдөө олон нийтийн сүлжээг ашиглан гутаах, доромжлох нь хуулиар заасан гэмт үйлдэл гэдгийг хэлж ойлгуулаарай.

Техник, технологид дэвшил  гарч, хүмүүсийн ихэнх нь бараг л 24  цаг интернэтэд холбоотой байх болсон энэ үед нийгмийн сүлжээгээр дамжуулж бусдыг доромлох нь дэндүү амархан болсон бөгөөд энэ нь нүүр нүүрээ харж байгаад доромжлохоос хамаагүй илүү хүнд шархыг хүүхдүүдэд өгдөг  байна.

Англид амиа хорлосон  өсвөр насны хүүхдүүдийн тэн хагас нь цахим доромжлолоос болж ийм үйлдэлд хүрсэн гэсэн статистик ч байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зочид буудалд нууцаар камер байрлуулж бичлэгээ сайтаар зардаг залуусыг барьжээ

БНСУ-ын цагдаагийн байгууллага 1600 орчим хүнийг зочид буудалд байхад...

Зураг, бичлэгээ өгнө гэж хуурамч хаягнаас залилдаг залууг баривчилжээ

 Эмэгтэй хүний зураг ашиглан хуурамч хаяг зориуд  нээж, тодорхой...