PUBG-д донтогчдын сэтгэл сэрдхийм баримтууд

4
1449

Өнгөрсөн сарын эхээр Дели хотын Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос PUBG болон  Fortnite, Grand Theft Auto, God of War, Hitman, Plague Inc болон Pokemon гэсэн онлойн видео тоглоомуудыг  хүүхдийн тархинд сөрөг нөлөө үзүүлдэг аюултай тоглоомын жагсаалтад оруулснаа зарласан юм. Үнэхээр ч эдгээр тоглоомууд  дан ялангуяа PUBG буюу PlayerUnknown'Battlegrounds нэртэй тус тоглоомонд хүүхэд залуус донтож, тэдний гэр бүлийн болоод бусад нийгмийн харилцаанд нь энэ тоглоом сөргөөр нөлөөлөх болоод багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ удаад тус тоглоомтой холбоотой дэлхий нийтэд гарсан харамсалтай,  сэтгэл сэрдхийм мэдээллүүдийг энд нэгтгэлээ.

Баримт 1

Энэ оны эхээр Энэтхэгийн Мумбай хотод 18 настай хүү өөрийгөө боомилон амиа хорлосон байна. Тэрээр PUBG тоглоомонд донтсон байсан бөгөөд тоглоомоо  байнга тоглохын тулд 37 мянган рупигийн үнэтэй гар  утас авч өгөхийг эцэг эхээсээ хүссэн байна. Гэвч хүүгийн эцэг эх 20 мянган рупигээс үнэтэй гар утас авч өгөх боломжгүй гэсний хариуд хүү өрөөнийхөө таазнаас олс уяж хоолойгоо боомилсон харамсалтай хэрэг гарав. Үүний дараа Энэтхэгийн Хүүхдийн эрхийг хамгаалах хорооноос дунд сургуулийн сурагчдыг тус тоглоомыг тоглохыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Баримт 2 

Өнгөрсөн оны 08 дугаар сарын 30-нд БНХАУ-д 13 настай хүү байшингийн дөрөвдүгээр давхараас унаж нас барсан хэрэг гарчээ. Ху Танши гэх нэртэй уг хүүгийн ээж хүүгийнхээ үхэлд PUBG тоглоомыг  буруутгасан байдаг. Учир нь түүний хүү нас барахынхаа өмнөхөн уг тоглоомыг тоглож байсан бөгөөд сэтгэлээр  унасан ч юм уу амиа хорлох ямар нэгэн шинжгүй байсан гэнэ.   Хүү маань тэр тоглоомонд гардаг шиг өндрөөс үсрэхэд ямар ч бэртэл гэмтэл гарахгүй газардана гэж гэнэнээр итгэсэн байх гэж хүүгийн ээж хэлсэн бол  цагдаагийнхан энэ хэрэгт PUBG-г шууд нөлөөлсөн гэж үзэхэд хэцүү гэж дүгнэжээ. Гэвч хүүгээ алдсан ээж уг тоглоомыг буруутгасан  хэвээр байгаа бөгөөд PUBG тоглодог хүүхэдтэй эцэг эх, иймэрхүү эрсдлийг хүүхэддээ хэлж ойлгуулахыг уйлан байж зөвлөсөн байна.

Баримт 3

Өмнөх жишээ бол БНХАУ-д болсон видео тоглоомоос болж тэнэг зүйл  хийсэн анхны тохиолдол биш юм. Үүнээс өмнө 9 настай хүү PUBG хамт тоглохгүй гэсэн аавыгаа шатнаас түлхэж унагааж,  аав нь хавиргаа хугалсан  хэрэг гарч байжээ. БНХАУ-ын Аудио,  Видео, дижитал хэвлэлийн ассоциациас PUBG тоглоомыг хэт их хүчирхийлэлтэй,  манай  соёл, ёс зүйн хэм хэмжээтэй нийцэхгүй,  нийгмийн үнэт зүйлийг нураахуйц нөлөө үзүүлнэ гэж үзэж  хориглосон байна.

Баримт 4

2018 оны аравдугаар сард Дели хотод 19 настай хүү аав, ээж болон дүүгээ нийт 26 удаа хутгалж хөнөөсөн хүний санаанд багтамгүй жигшүүрт хэрэг гарсан байна. Энэ хэргийг үйлдсэн хүү  PUBG тоглоомонд донтсон байв. Тэрээр  What'sApp аппликэйшн дээр дан охидоос бүрдсэн групп нээж тэдэнтэйгээ хамт байхын тулд өрөө хүртэл хөлсөлж авчээ. Ингээд хөлсний өрөөндөө тэд өдөржин PUBG тоглож өнждөг  байсан талаар цагдаагийн ажилтнууд мэдээлсэн байдаг.

Хүү гэр бүлээ хөнөөсний дараа дээрэмчид энэ хэргийг үйлдсэн болгож харагдуулахын тулд хутгаа сайтар угаах, цоожоо эвдэх зэргээр зохион байгуулалт хийсэн жигшүүрт хэрэг хийснийхээ орой нь л баригджээ. Хүү дунд сургуулийн 12  дугаар ангид сурдаг байсан бөгөөд тоглоомоос өөр  юм сонирхохоо байсан тул шалгалтуудаа тун ч хангалтгүй өгсөн учраас аавтайгаа энэ талаар маргаантай байжээ. Мөн сүүлийн үед хүүгийн ааш  араншин эвдэрснээр тухайн гэр бүл байнга хэрүүлтэй байдаг болсон талаар хөршүүд нь цагдаад мэдээлсэн байна.

Баримт 5

PUBG гэх видео тоглоомыг насанд  хүрэгчид, бага болон өсвөр насны хүүхэд гэж ялгалгүй бүгд тоглож байгаа бөгөөд IOS болон Android гар  утсан дээр 100 сая давсан хүн уг тоглоомыг  татжээ.

Мэдээж зөвхөн  PUBG гэлтгүй бусад видео тоглоомууд ч гэсэн адил донтуулах сөрөг нөлөөтэй. Гэхдээ PUBG нь Motivation буюу өдөөж, сэдэл төрүүлэх, Challenges буюу сонирхолтой даваа, шалгуурууд, Rewards буюу урамшуулах гэсэн энэ гурван чанараараа бусдаасаа илүү бөгөөд тоглосон хүнээ үүгээрээ татаж улам их донтуулдаг байна.  Өөрөөр  хэлбэл хүн хоол идэх, зарим төрлийн хар тамхи хэрэглэх үед ялгардаг допамин гэх аз жаргалын гормон видео тоглоомыг тоглох үед ялгардаг бөгөөд мэдээж хүн өөрийгөө баяр жаргалтай болгодог зүйл рүүгээ дахин дахин татагддаг хуулиар тоглогч цаанаасаа л энэ гормоны нөлөөгөөр донтож эхэлдэг байна.

Гэвч донтож буйгаа өөрөө анзаардаггүй,  анзаарахыг ч  хүсдэггүй тул

  1. видео тоглоомууд зорилго, ажил, сургууль  болон бусад харилцаанд чинь нөлөөлж эхэлбэл
  2. Өдөрт та 6-10 цагийг тоглоомонд зориулаад байвал
  3.  Тоглоомоос болоод өөрийн өөр хобби, сонирхол, нийгмийн ажлуудаа цалгардуулаад эхэлвэл Та донтож эхэлсний шинж тул даруй өөрийгөө татаж авахыг хичээх нь зүйтэй юм.

4 Сэтгэгдэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here