Заамарын уурхайн ослын үеэр ажилласан 36 албан хаагчийг төрийн одон, медалиар шагнана

3
50

“Эко Алтан Заамар” компанийн уурхайд гарсан ослын үеэр ажилласан онцгой байдлын алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.

Тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүнд нөхцөлд үүргээ нэр төртэй биелүүлсэнд нь баяр хүргэж амжилт хүссэн бөгөөд нэр бүхий 36 алба хаагчийг төрийн одон, медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандахаар болсон байна.

Цаашид аврагчдыг зориулалтын хувцас, аврах хэрэгсэл зэргээр бүрэн хангахад онцгой анхаарна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр  хэллээ.  Заамарын уурхайд ажилласан аврагчдын зүгээс онцгой нөхцөлд ажиллах багаж, хувцас хэрэглэл маш дутмаг байдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм. Салбарын хэмжээнд аврагчдын багаж, хэрэгслийг сайжруулахад нийт 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.

3 Сэтгэгдэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here