“Биг Банг” хамтлагийн гишүүн хар тамхи, бие үнэлэлтийн хэргээр байцаагдаж байна

Cолонгосын кпоп хамтлаг BIGBANG-ийн гишүүн Сьюнгри хар тамхины наймаа  болон бусдад биеэ үнэлэгчийг зуучилсан хэргээр цагдаагийн  байгууллагад шалгагдаж  эхэлжээ. Тэрээр энэ сарын 25-нд хугацаат цэргийн албандаа явахаар төлөвлөсөн байсан ч цагдаагийн  байгууллагад шалгагдаж эхэлснээр албаа хааж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байна.   Сьюнгри өнгөрсөн сарын 27-нд цагдаад 8 цаг гаруй байцаагдсан бөгөөд  цагдаа нар  түүний үс болон шээснээс хар тамхины шинжилгээ авчээ.

Сьюнгри “Burning Sun” нэртэй клубт менежерийг нь хийдэг бөгөөд тус клуб биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээг  дэмждэг байж болзошгүй байдлаараа цагдаа нарын хараанд өртсөн нь ийнхүү  түүнийг  байцаахад  хүргэсэн  байна. БНСУ-д биеэ үнэлэлтийг хуулиар  хориглодог бөгөөд тэрээр бусдад биеэ үнэлэгч зуучилсан бол  хуулиар 2-3 жилийн ял авах  юм байна. Өдгөө 28 настай дуучин залуу энэ талаар мэдээлэл олонд хүрсний дараа фэнүүдээсээ уучлал хүсээд “Burning Sun” клубийн менежерийн ажлаа албан ёсоор өгчээ.

Солонгосын  хэвлэлүүдээр  Сьюнгри болон өөр хоёр алдартай дуучид шөнийн клубт нууцаар  хийсэн сэкс зураг, бичлэгээ мессенжерээр хоорондоо илгээсэн баримт байгаа талаар шуугиж байна. Мөн хоёр тайланд залууд биеэ үнэлэгч олж өгөх талаар бичсэн чаат нь цагдаагийнханд байгаа гэж сурвалжууд мэдээлж байгаа юм. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...

Бөхөгийн хөндийд шар өвс шатааснаас үүдэж гарсан түймрийг унтраалаа

Хан-Уул дүүрэг 13-р хороо Бөхөгийн хөндийн задгайд шар өвс...