Этиопын онгоцны сүйрэл: Хоёрхон минут хоцорсноор амьд үлдсэн азтай цор ганц зорчигч

Этиопоос Кенийг чиглэн ниссэн Боинг онгоц өнгөрсөн ням гаригт осолдож 157 хүн амиа алдсан хараммалтай хэрэг болсон. Тэгвэл уг онгоцоор нисэхээр тийзээ авсан  ч хоёрхон минут хоцроод  нисч чадаагүй азтай залуу энэ талаараа фэйсбүүктээ бичжээ. Грек залуу Аntonis Mavropoulos “My lucky day” гэж гарчигласан уг постондоо ” Би хоёрхон минут хоцроод онгоцондоо сууж чадаагүйдээ,  хэн ч надад  туслахгүй байгаад тухайн үедээ их уурлаж бухимдсан. Гэвч энэ өдөр миний хамгийн  азтай өдөр  байж хэмээн бичжээ. Тэрээр хэрэв амжсан бол тус онгоцны 150 дахь зорчигч байх байж. Тэрээр   ашгийн бус Олон улсын хатуу хог хаягдлын ассоциацийн ерөнхийлөгч бөгөөд Найробид энэ чиглэлээрээ олон улсын хуралд суухаар ирсэн байжээ.

Нислэгээсээ хоцорсоноос болж бухимдсан азтай залууг нисэх буудлын цагдаагийн хэсэг дээр аваачжээ.  “Таниас асууж  тодруулах  зүйл байна гээд  цагдаагийн хэсэг дээр намайг аваачсан. Тэнд очиход ET 302 нисэх онгоцноос амьд үлдсэн цорын ганц зорчигч бол  та. Тиймээс бухимдалгүй бурхандаа таларх гэж надад цагдаагийн ажилтан хэлсэн. Ингэж л онгоц хөөрөөд удалгүй сүйрсэнийг би мэдсэн гэж тэрээр бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...