Холимог тулааны од Конор Макгрегор дээрмийн хэргээр баривчлагджээ

Холимог тулааны спортын од, Ирландын тамирчин Конор Макгрегор АНУ-ын Майами хотод бусдыг дээрэмдсэн хэргээр баривчлагджээ.

Тодруулбал, тэрээр өчигдөр Fontainebleau Miami Beach зочид буудлаас гарч явахдаа өөрийнх нь зургийг авсан фэнийхээ гар утсыг булааж эвдэлсэн байна.

Макгрегор гар утсыг эзнийх нь гараас булаан авч, газар хаяад хэд хэд дэвсэлсний дараа буцааж өгөлгүй аваад явсан тухай Майамигийн цагдаа мэдээлжээ.

Хохирогч гар утсаа 1,000 долларын үнэтэй гэж мэдэгдсэн бөгөөд Макгрегорыг бусдын эд зүйлсийг дээрэмдсэн хэргээр баривчилсан байна.

Энэ нь түүний уур бухимдлаа барилгүй цагдаагийн байгууллагатай холбогдсон анхны тохиолдол биш. Тэрээр өнгөрсөн онд өрсөлдөгч тамирчныхаа автобус руу довтолж цонхоор нь хүнд зүйл шидсэний улмаас хэд хэдэн хүнийг  бэртээж байсан юм. Тухайн үед  шүүхээс Макгрегорт уур бухимдлаа барьж сурах сургалтад суух, таван өдөр нийгмийн тустай хөдөлмөр гүйцэтгэх шийтгэл оноож байлаа.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...