Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид олон улсын тэмцээнээс хос мөнгөн медаль хүртлээ

Малайз улсад өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн 2019 оны 3 сарын 7-10-нд Куала Лумпур хотод болжээ. Энэхүү тэмцээнд Сингапур, Тайланд, Монгол зэрэг дэлхийн 9 орны 1000 гаруй шилдэг тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний үеэр А, В цагийн болзол хангасан тамирчдад “Токио-2020” олимп болон “Fina-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгожээ. Тус тэмцээнд Монгол Улсаас 11 тамирчин, 3 дасгалжуулагч болон албаны хүмүүс зорин очиж оролцсоноос “Сэлэм загас” клубын тамирчин Түмэнжаргалын Үжин 50 метр мэлхий сэлэлт, “Сэлэм загас” клубын тамирчин Энхтөрийн Эрхэс 100 метр араар даллах сэлэлт төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Энэ нь Монголын усанд сэлэлтийн спортын хөгжил олон улсын түвшинд хүрч байгааг баталсан онцгой амжилт болсныг мэргэжилтнүүд онцолж байна. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...