Дэлхийн аварга П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасах шийдвэр гарчээ

Бөхийн чөлөөт барилдааны 2017 оны дэлхийн аварга П.Орхоныг 2018 оны Азийн наадамд түрүүлсний дараа допинг илэрлээ хэмээн медалийг нь хураасан. Тодруулбал, түүнийг Индонезийн Жакарта хотод болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 кг-ын жинд түрүүлсний дараа допингийн хяналтын багийнхан сорьц авч Допингийн эсрэг агентлаг руу явуулахад хориглосон бодисууд илэрсэн юм.

Тэгвэл энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргажээ. Холбооноос П.Орхоны барилдах эрхийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хассан байна. Мөн холбогдох журмын дагуу Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган швейцарь франкаар  торгох шийдвэр гаргажээ. Гавьяат тамирчин П.Орхон өөрийгөө бусдад хорлогдсон хэмээн мэдэгдэж байсан удаатай.

П.Орхон нь 2020 оны олимпийн наадамд амжилт гаргах, алтан медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчдын нэг байсан юм. Харамсалтай нь дэлхийн бөхийн нэгдсэн холбооны эцсийн шийдвэр ёсоор 2020 оны Токиогийн олимпийг өнихөөс өөр аргагүй болж байна. Энэ шийдвэр Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд хүнд цохилт болох нь гарцаагүй. П.Орхон гавьяат эдүгээ 26 настай бөгөөд барилдах ид насандаа ийн шийтгэл хүлээлээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...