Домогт дуучин Стив Вондерын тухай “домгууд”

Стив Вондер гэх нэрийг сонсоод та гайхалтай дуучин, хараагүй хүн гэсэн төсөөлөл буух байх. Домог болсон энэ дуучны талаарх таны мэдэхгүй байж болох баримтуудыг дэлгэлээ.

Тэр зөвхөн  дуулдаггүй

Түүнийг төгөлдөр хууртай дуулахыг та харсан байх. Төгөлдөр хуур бол түүний тоглодог ганц хөгжмийн зэмсэг биш. Тэрээр аман хуур, бөмбөр, басс гитарыг аль өсвөр насандаа дарж сурчээ.

“REDNOW EIVETS”  гэх түүний цомгийн  нууц

Энэ цомгийн нэрийг хойноос нь урагш уншаад үз дээ. Зөвхөн хөгжмийн зэмсгүүдийн ая эгшгээр бүтсэн энэ цомгоо тэрээр ингэж нэрлэсэн нь цаанаа учиртай л байх.

Тэр төрөлхийн хараагүй биш

Тэрээр төрөх хугацаанаасаа зургаан  долоо хоногийн өмнө буюу дутуу төрсөн бөгөөд нь инкубаторт байх үед хүчилтөрөгчийн шахуурга нь буруу ажилласнаас цусны даралтад сөргөөр нөлөөлж бяцхан хүүг хараагүй болоход хүргэсэн байна.

Тэрээр хэсэг амтлах үнэрлэх мэдрэмжээ алдсан

Дуучин  маань 1973 онд автомашиын осолд орж хүнд бэртэн, ухаангүй хэдэн хоног хэвтсэн байдаг. Ухаан орсон ч амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан байсан бөгөөд азаар нэг их  удалгүй түүний мэдрэмжүүд эргэн сэргэжээ.

Тэр хэнийг амаа татахыг шаардав

Стив Вондер нэгэн клубт дуулж байх үеэр чанга чанга чимээ гаргасан нэгэн эрхэмд ихэд ундууцаж  “Амаа тат” гэж орилсон байдаг. Дуучныг тэгтэл бухимдуулсан хүн нь реппер Лил Вэйн байжээ.

Өсвөр насны од

Түүнийг 11 настайдаа Motown Records дээр дуулах үед гайхсандаа хэлэх үе олдоогүй гэж тус студийн эзэн Berry Gordy хожмоо дурссан байдаг.  Стив 1962 онд Боб Дилантай хамтран дебют цомог гаргасан. Энэ үед Боб 21, Стив 12 настай байжээ. Мөн тэрээр 13 насандаа Fingertips цомгоороо Биллбоардын шилдэг 100-д багтаж явжээ.

Грэммийн 25 удаагийн шагналтан

Түүнийг гайхалтай дуучин гэдгийг хүн бүхэн мэднэ. Түүний авсан гавьяа шагналых нь тоо тэр өөрөө ч будилахаар олон. Тухайлбал грэммийн 25 удаагийн шагналыг тэр авсан бөгөөд  ийм амжилтыг түүнээс өөр хоёр хүн л гаргасан байдаг.

Оскартай дуучин

Тэрээр “The Woman In Red ” киноны  “I Just Called To Say I Love You” дууг 1985 онд дуулсан  бөгөөд энэ дуугаараа оскарын шагнал хүртсэн юм. Энэ дуу поп болон RnB дууны чаартыг аль алиныг нь тэргүүлж байв.

Ногоон хоолтон

Тэрээр ногоон хоолтон бөгөөд аялах  үедээ өөрийн тогоочоо заавал  авч явдаг байна.

Бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан 60 уран  бүтээлчийн нэг

Стивийн цомгууд дэлхий даяар 100 сая хувь зарагдсан бөгөөд энэ амжилт нь түүнийг бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан 60 уран  бүтээлчийн нэг болгожээ. Тэрээр шинэ зуун эхэлснээс хойш ердөө ганц л цомог буюу 2005 онд “A Time To цомгоо гаргасан бол 1960-1970 оны хооронд 12 цомог, 1980-1990 онд 7 цомог гаргасан байна.

“Алдарт” эцэг Стив

Дуучин маань гурван удаа гэрлэсэн бөгөөд таван эхийн найман хүүхдийн аав. Анхны охин Айша 1975 онд мэндэлсэн бөгөөд тэрээр охиндоо зориулж ‘Isn’t She Lovely’ гэх дууг дуулж байв. Түүний энэ охин хожмоо аавынхаа тайзны ард дуулдаг дуучин болсон юм.

Ингээд түүнийг  Оскарын шагналтан болгосон дууг сонсоцгооё.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...