Ухвар мөчид жүжигчдийг дуурайж залуу цус сэлбүүлэх аюултайг анхаарууллаа

Олны танил жүжигчид болон мөнгөтэй хүмүүс залуу насаа хадгалах үүднээс залуу цусыг өөртөө хийлгэх тохиолдол АНУ-д бишгүй бий. Энэ чиглэлээр дагнаж ажилладаг,  залуу цус нь залуу төрхөөс гадна паркинсоны өвчин, алцгеймер, сэтгэцийн олдтол өвчин, судасны хатуурал  зэрэг өвчнөөс аварна гэсэн утгатай сурталчилгаа явуулдаг  эмнэлгүүд бий.  Тэгвэл АНУ-ын  Хүнс болон эмийн зохицуулалтын газраас өндөр өртөгтэй залуу төрх, сэргэг залуу оюун ухааны чадамж зэргийг амладаг энэ үйлчилгээг хийлгэхгүй байхыг хүмүүст анхааруулжээ. Залуу цус сэлбүүлснээр залуу байна гэдэг баталгаа байхгүй, харин ч аюултай гэдгийг сануулжээ. Цус сэлбүүлэх үедээ халдвар  авах, харшил, амьсгалын  замын болон зүрх судасны системийн өвчлөлтэй болох эрсдэлтэйг анхаарууллаа.

Аливаа зүйлийг тунгааж нарийн боддоггүй ухвар мөчид жүжигчдийн ятгалгад автаж өндөр үнэтэй, баталгаатай биш  ийм эмчилгээнд орохыг байхыг АНУ-ын  Хүнс болон эмийн зохицуулалтын газрын анхааруулгад дурджээ. Гэхдээ хэн нэгэн жүжигчний нэрийг онцлон дурдаагүй бөгөөд мэдэгдлээс хойш  зарим эмнэлэг сурталчилгаагаа хааж эхэлсэн байна.

Ийм үйлчилгээ 8000 ам долларын үнэтэй байдаг ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...