Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгоно

Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газрын цэвэрлэх байгууламж лагийн үнэрийг дарах, лагийг дахин боловсруулж бордоо болгох ажлыг Япон улсын “ЭКО ЭНЕРЖИ” компанитай хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ ажилтай холбогдуулан УСУГ-ын дарга Ц.Төрхүү, цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болд нар Япон улсад лаг боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах лабораторийн шинжилгээ, бордоо үйлдвэрлэлт, стандартыг хангах чиглэлээр судалгаа хийж ажилласан байна.

Лагийг үнэргүйжүүлж хоргүйжүүлэхэд хамгийн гол түүхий эд нь Японы улсын “Эко энержи систем” компаний захирал Азечи Саданоригийн олон жилийн уйгагүй  ажиллагааны дүнд гаргаж авсан  ашигтай басиллус бактери юм. Уг бактерийн модны үртэс бүхий орчинд үржих таатай нөхцлийг бүрдүүлэх замаар өсгөвөрийг бэлтгэж, түүнийгээ механик аргаар цэвэрлэх байгууламжийн лаганд жигд хольж өгнө. Ингэснээр хэсэг хугацааны дараа үнэр дарагдаж улмаар хоргүйжин бордоо болох процесс явагдаж эхэлдэг байна.

Энэ төслийг хэрэгжүүлснээр төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийн өмхий үнэр арилж олон жилийн хур лагийн асуудал нэгмөсөн шийдвэрлэгдэхийн зэрэгцээ хаягдал лагийг эргээд байгаль орчинд ээлтэй бордоо болгон ашиглана гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Үүнээс гадна Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.

Төв цэвэрлэх байгууламжийн одоогийн үйл ажиллагаа болон шинэ цэвэрлэх байгууламжийн ажилтай сайхан албаны хүмүүс танилцсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгсөн юм.

  Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэх байгууламжтайгаа залгаа байх  бөгөөд хоногт 250 мянган ам дөрвөлжин бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай аж. Лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган, цэвэрлэх байгууламжийн өөрийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байгаа ба цэвэрлэсэн усаа үйлдвэрийн технологийн хэрэгцээнд дахин ашиглахаар төлөвлөсөн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...