Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр дөрвөн компани өрсөлдөж байна

Солонгосын агаарын тээврийн хоёрдогч компани ирэх 3-р сарын  сүүлчээс эхлэн Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр болсон тухай бид өмнө нь  мэдээлж байсан.  Тэгвэл БНСУ-ын талаас энэ сардаа багтаан тусгай зөвшөөрлийг олгоно гэдгээ саяхан мэдээллээ. Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр Asiana Airlines, Jeju Air, T’way Air болон  Eastar Jet гэсэн компаниуд өрсөлдөж байгаа юм байна.

Энэ талаар Солонгосын  Газар нутаг, зам тээврийн яамнаас Агаарын тээврийн хоёрдогч компани нислэг үйлдэх зөвшөөрөл олгоно гэдэг нь  “Korean air” компанийг боомилж буй хэрэг биш. Харин энэ чиглэлд бусад компаниудад  эрх  олгосноор “Korean air” үйл ажиллагаагаа сайжруулах, нислэгийн тийзийн үнэ уян хатан болох боломж юм гэж мэдээлжээ.

www.koreatimes.co.kr сайтад дурдсанаар Инчеон-Улаанбаатарын чиглэлд өнгөрсөн жил гэхэд 330 мянган  зорчигч нислэг үйлдсэн бөгөөд  жил бүр  зорчигчдын тоо  11  хувиар өсч байгаа ажээ.  Улаанбаатар нь жуулчдын анхааралд илүү багтах болсон хот учраас нислэг үйлдэх тусгай эрхийн төлөөх  өрсөлдөөн нэлээн ширүүн болж байгааг тус сайтад онцолсон байв. БНСУ-даа хоёрт эрэмбэлэгддэг “Asiana Airlines” компани гэхэд зорчигчдын урсгал нэмэгдэж байгаа энэ чиглэлд томоохон авиа компаниуд нислэг үйлдэх нь илүү тохиромжтой. Энэ чиглэлд бүх талаар хамгийн тохиромжтой нь манайх гэсэн мессежийг түгээж байгаа юм байна. Тодруулбал, 290 суудалтай A330 онгоц нь  энэ чиглэлийн нислэгт илүү тохирно. Бусад өрсөлдөгч компаниудын онгоцууд 189 суудалтай тул нислэгийн явцад 270 орчим суудлын нислэгийг авч чадалгүй алдана гэж Asiana Airlines өөрсдийн давуу талаа онцолж байгаа юм байна. Бусад өрсөлдөгч гурван компанийн хувьд Asiana Airlines-тай харьцуулахад нислэг нь харьцангуй хямд үнэтэй гэдгээрээ давуу байгаа ажээ.

Тусгай зөвшөөрлийг олгох баг 10 гишүүнтэй бөгөөд гадны нөлөөлөл, дарамтанд автуулахгүйн тулд бүрэлдэхүүнийг нууцалж байгаа гэнэ. Солонгосын  Газар нутаг, зам тээврийн яамнаас өрсөлдөгч нарыг бүхий л талаас нь сайтар  нягталж, хамгийн өндөр оноотойг нь шалгаруулна гэдгээ мэдэгдсэн байна.

Ямартай ч 30 жил нэг компани монополь байсан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгт удахгүй шинэ авиа компани нислэг үйлдэж эхэлснээр ижил замын нислэгүүдээс бараг 3  дахин өндөр үнээр үйлддэг байсан үе ард хоцрох бололтой. 

1 сэтгэгдэл

  1. I would like to thnkx for the efforts you’ve put in writing this website. I’m hoping the same high-grade blog post from you in the upcoming also. Actually your creative writing skills has inspired me to get my own website now. Really the blogging is spreading its wings rapidly. Your write up is a good example of it.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...