С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос Ерөнхий сайд татгалзлаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохыг дэмжсэн. МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыг хотын дарга болгох улс төрийн шийдвэр гаргасан ч НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд намынхаа бодлогын эсрэг зогссон юм. Ингээд нэлээн хэл ам, дуулиантайгаар хотын даргын суудлыг горилсон С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар батламжлуулахаар Ерөнхий сайдад хандаад байв.

Ерөнхий сайд НИТХ-ын энэхүү албан бичигт албан ёсны хариу өгчээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Су.Батболдыг 60 тэрбумын сүлжээтэй холбогдуулан огцруулсан ч С.Мөнхчулуун мөн л энэ бүлэглэлийн дэмжлэгтэйгээр санал хураалтад ялсан учраас Ерөнхий сайд ийн татгалзсан байх магадлалтай. 

Нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлаагүй учраас Нийслэлийн ИТХ дахин хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцэнэ. Хуулиар бол Нийслэлийн ИТХ С.Мөнхчулууны нэрийг дахин дэвшүүлбэл Ерөнхий сайд татгалзах эрх байхгүй, тав хоногт багтааж шууд батламжлах учиртай. Гэхдээ МАН-ынхан нэгэнт Ерөнхий сайдын дэмжлэгийг авахгүй хүнийг дахин зүтгүүлэхгүй болов уу. С.Амарсайханыг хотын даргад дахин дэвшүүлж, Р.Дагвыг ИТХ-ын дарга болгоно гэсэн сураг ажиг дуулдаж эхэллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...