“Хэтэрхий уйтгартай” Сюзан Бойлийн хэтэрхий хурдан од болсон түүх

ГЭРЭЛТЭЙ ЦАГ

Гадаад төрхөөсөө болж байнга л бусдад үл тоогдон, бусдын анхаарал сонирхлыг огтхон ч татдаггүй байсан бүсгүй мөрөөдлөө орхиогүйнхээ шагналд  нэгхэн жилийн дотор дэлхийн хэмжээний од  болсон түүхийг энд сийрүүлэх  гэж байна. Тэр бол Авьяаслаг Британичууд шоуны ялагч Сюзан Бойль юм.

Тэрээр Аспергерийн синдромтой

Тэрээр 1961 оны 4 сарын 1-ны өдөр Шотландын Блакбурн гэх газар жирийн уурхайчин болон бичээч айлын гэрт төржээ. Найман хүүхэдтэй айлын хамгийн отгон нь Сюзан бөгөөд төрөхдөө тархиндаа хүчилтөрөгчийн дутагдлаас болж хөнгөн хэмжээний тархины гэмтэлтэй төрсөн юм. Тэрээр Аспергерийн синдром гэх өвчтэй байсан бөгөөд энэ нь тархинд ямар ч нөлөөлөлгүй өвчин юм. Тэрээр багаасаа хөгжимтэй маш ойр өссөн юм. Түүний уурхайчин аав нь дуулдаг байсан ба бичээч ээж нь ч мөн дуулдаг төгөлдөр хуур тоголдог хүн байжээ. Өөрөөр хэлбэл тэрээр  дуу хөгжимд хайртай гэр бүлд өсч хүмүүжсэн байна.


Тухайн үедээ 5000 гаран хүн амтай мөн ихэнх нь үйлдвэрийн ажилчин байсан Блакбурн гэх газарт манай эмэгтэйн хөгжмийн чадварыг өсгөхөд тийм ч тохиромжтой газар байсангүй. Сюзан бие махбодийн хөгжлийн асуудлаас болоод  сургуульд суралцахад маш их бэрхшээлтэй байсан  бөгөөд хамгийн хэцүү нь түүнийг үл тоомсорлож доромжилсон үенийхнийх нь хандлага байдаг байэ. Түүнийг сурч боловсроход бэрхшээлтэй гэж сургуулийн захиргаа үзсэн нь Сюзаныг бусдад гадуурхагдах том шалтгаан болдог байв. Суралцахад  ямар ч асуудалгүй, IQ нь дундажаас дээгүүр гэсэн эмнэлгийн дүгнэлт ч түүнийг авраагүй дорд үзэгдсээр байжээ.

Өнгөрсөн үеийн гашуун түүх

Сургуулийнхан нь түүнийг “Хэтэрхий уйтгартай Сүзи” гэж хочилдог байв. Гэвч Сюзан үүнийг нэг их ойшоогоогүй бөгөөд дуу хөгжимд л бүхий л анхаарал зүрх сэтгэлээ хэтэрхий хандуулдаг байв. Ингэж явсаар тэрээр 12 насандаа анх удаа сургуулийнхаа урлагийн үйл ажиллагаанд дуулж оролцсон нь тайзнаа гарсан анхны тохиолдол  нь болсон байна. Хэдийгээр энэ үед түүний багш нь  дуулах авьяасыг олж харан, хөгжүүлэх талаас дэмжсэн ч  эдийн засгийн хувьд аав ээж нь боломжгүй байсан тул өөрчлөлт гарч чадаагүй өнгөрчээ. Ингээд л өнөө нэгэн хэвийн амьдрал, бусдад гоочлуулж доромжлуулсан он цагууд үргэлжилсээр Сюзан маань Өрнөдийн Лотианы коллежийн(West Lothian College ) гал тогоонд ажилтнаар орсон байна.

Зөвхөн өөрийн зүрх сэтгэлийнэ дуудлагаар л  дуулдаг бүсгүй маань чөлөө зав олдвол л мэргэжлийн дуучдын дууг сонсохоор театр руу гүйчихдэг байж.  Нэгэн удаа театрт өөрийн хамгийн дуртай дуу болох  “Надад мөрөөдөл бий” гэх дууг сонссон яг энэ үеийг тэрээр “Үнэхээр гайхамшигтай байсан бөгөөд зүгээр л намайг галзууруулж орхисон” гэж дурссан байдаг.

25 настай Сюзан Бойль

Ээж нь түүний сахиусан тэнгэр

 Түүний аав нь 1997 онд нас барсан бөгөөд үүнээс хойш тэрээр ээжийгээ халамжлахын тулд өөрийнхөө мөрөөдлийг хойш нь тавьсан байна. Ээж нь байнга л охиноо магтаж,   Сюзаны авьяас чадварыг  түүнд сануулдаг  нэгэн  байсан гэдэг. Түүний ээж 2007 онд нас барсан  бөгөөд үүнээс хойш тэрээр дахин дуу хөгжимдөө анхаарлаа хандуулж эхэлжээ. Эхлээд аавыгаа, дараа нь эгчийгээ, сүүлд нь ээжийгээ алдаж, ажил төрөлгүй байсан энэ үе  түүний хамгийн хүнд үе байв. Ээжийгээ алдахад тал минь үгүй болох шиг л болсон. Тайзан дээр дуулах үед ээж минь сахиусан  тэнгэр болон мөрөн дээр минь суугаад  хамт байсан гэж итгэдэг  гэж тэрээр хожим ярьсан байдаг.

2008 оны 8 сард “Авьяаслаг Британичууд”  шоунд 47 настай Сюзан  оролцохоор тайзнаа гарч, би Элен Пэйж (Elaine Paige)-тэй адил дэлхийн хэмжээний дуучин болохыг хүсч байна гэж хэлэхэд үзэгчид илт үл тоомсорлон шүгэлдэн хүлээж авсан байдаг. Гэвч түүнийг дуулж эхлэхэд  юу болсныг бид сайн мэднэ.  Ингээд Саймон Коувэлл-тэй хамтарч ажиллан анхны цомгоо гаргасан бүсгүй мөрөөдлөө үнэхээр богино хугацаанд биелүүлж яг нэг жил гаруйн дараа өнөөх алдарт Элен Пэйжтэйгээ нэг тайзан дээр хамтарч дуулсан юм. Түүний анхны цомог зургаахан 7 хоногийн хугацаанд дэлхий даяар нэг сая хувь борлогдсон гээд бод доо. Түүний нимйт хөрөнгө одоо 33 сая ам долларт хүрсэн бөгөөд 53 насандаа тэрээр найз залуутай болж сайхан амьдарч байгаа юм.

Тэгэхээр танд мөрөөдөл байгаа бол түүнийгээ битгий орхиорой, оройтсон гэж бодолгүй түүнийг өнгөлж тордоорой, мөрөөдлийнхөө төлөө хүчин зүтгээрэй.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Дэлгэрсайхан: Төвлөрлийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн...

Аккумляторыг дахин боловсруулах анхны үйлдвэр үүдээ нээлээ

 Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг...

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...