“Youtube”-ийн талаарх сонирхолтой 15 баримт

2005 оны  02 дугаар сарын 14 буюу одоогоос 14 жилийн өмнөх энэ өдөр дэлхийн хамгийн алдартай шэйр сайтуудын нэг youtube үүсэн байгуулагджээ. Ингээд тус сайтын талаарх сонирхолтой мэдээллийг түүвэрлэн хүргэе.

Youtube-ийн “аав” нар

  1. Энэ залуус бол Youtube сайтыг үүсгэн байгуулсан Чад Харли, Стив Чен, Жавед карим нар юм. Канад гаралтай эдгээр залуус бүгд Paypal-ийн ажилчид байв. Стив Чен нэгэн үдэшлэгийн оройн зоогон дээр байхдаа тухайн  үдэшлэгийн дүрс бичлэгийг мэйлдэх гэтэл бүтэлгүй болсон нь шэйр сайт хийх санааг анх төрүүлсөн гэдэг.
  2. Үүнээс өмнө гурван залуу болзооны видео сайт хийе гэж тохирсон байсан бөгөөд гэвч удалгүй энэ санаагаа өөрчилсөн байна.
  3. Youtube дээрх бүх  бичлэгийг үзье гэвэл та мянган жил суугаад ч ард нь гарч чадахгүй гээд бод доо.
  4. Анх тус сайтыг “Universal Tube & Rollform Equipment” гэсэн үгний товчлол буюу utube.com гэж домэйн нэрээ авсан  ч хүмүүс хайлт хийхэд эргэлзээнд ороод байна гэж үзээд www.utubeonline.com болгож сольж үзжээ. Хайлт хийхэд мөн л  ялгаагүй төвөгтэй байсан учир одоогийн домэйн нэрээ авсан  байна.
  5. Одоо тус сайтыг Google компани эзэмшдэг. Ирээдүйд асар өргөжих сайт гэдгийг ойлгосон Google-ийнхэн тус сайтыг залуусаас 2006 оны 11 сард 1,65 тэрбум доллараар худалдаж авсан байдаг.
  6.  “Me at the zoo” гэсэн нэртэй энэ видео тус сайтын хамгийн анхны видео. Үүсгэн  байгуулагчдын нэг Жавед Карим Санфранцискогийн амьтны хүрээлэнд очсон видеогоо оруулсан нь энэ аж. https://youtu.be/jNQXAC9IVRw
  7. Тус сайт дээрх видеоны 20 хувь нь буюу давуу хувь нь дуу хөгжим байдаг. Харин дуу хөгжмөөс ангид хамгийн их үзсэн видео гэвэл биднйи сайн мэдэх “Маша баагай хоёр” хүүхэлдэйн кино гэнэ.
  8. Харин “Деспасито” хамгийн их үзэлттэй клип бөгөөд 5,8 тэрбум тооны хандалтыг тус клип авч чаджээ.
  9. Нэг тоо хэлэхэд тус сайт  сард 1,9 тэрбумаас давсан тогмтол хэрэглэгчтэй. Энэ нь бараг л интернэт хэрэглэгч хоёр хүний нэг нь ханддаг гэсэн үг юм.
  10. Нэг минут тутамд 300 цагийн бичлэг Youtube руу хуулагдаж байдаг.
  11. Зөвхөн youtube-ээс төрсөн түүгээр овоглосон алдартнууд бий. Тэдний нэг бол бидний сайн мэдэх Жастин Бибер юм. Түүний ээж хүүгийнхээ дуулсан  бичлэгийг санаандгүй youtube-д тавьсан нь олны анхааралд өртөж улмаар дуу ч бичлэгийн студийнхний хараанд өртсөн байдаг.
  12. Youtube дээрх хамгийн урт хугацаатай видео 48 цаг үргэлжилдэг.
  13. Өдөрт тус сайтыг гар утаснаасаа 1 тэрбум хүн үздэг.
  14. Тус сайт өдгөө алдарт Дисней компаниас эхлээд нэг сая давсан компанитай бизнес харилцаатай.
  15. Youtube сайт өнөөдөр 89 оронд 76 хэлээр ажилладаг.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...