Трамп, Ким нар уулзалтаа Вьетнамд хийх болсон 4 шалтгаан

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 27, 28-нд Вьетнамын Ханой хотод Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийх болсоноо мэдэгдсэн.

Трамп энэ талаар твиттер хуудаснаа, “Ким Жон Уны удирдлага дор Хойд Солонгос хүчирхэг эдийн засагтай орон болно. Учир нь би түүнийг ямар чадварлагч хүн бэ гэдгийг мэднэ. Хойд Солонгос эдийн засгийн пуужинтай болох болно” гэжээ.

Уулзалт болох газраар Ханой, Да Нан хотууд нэрлэгдсэн ч Хойд Солонгосын тал өөрсдийн элчин сайдын яам байрлах Ханой хотыг сонгосон бол 2017 оны Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт болсон Да Нан хотыг Америкийн тал илүүд үзсэн байна.

Трамп Ким хоёрын өмнөх уулзалтаас хойш БНАСАУ цөмийн туршилтаа зогсоолгүй нууцаар үргэлжслүүлсээр байгаа тухай тагнуулын  мэдээ ирсэн ч Трамп Кимд итгэж байгаагаа хэлсэн. Мөн Хэрэв би Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол бид өдийд Хойд Солонгостой дайтаж байх байсан” гэж дуулгаад авсан.

Энэ удаад Трамп, Ким нарын уулзалт хийх газраараа яагаад заавал Вьетнамыг сонгосон талаар олон улсын ажиглагч тоймчдын дүгнэлтээс хүргэе.

Газар зүйн байрлал

Хэдийгээр Трамп уулзалт  болох газрыг тийм ч их чухалчилж үзээгүй ч Ханой болон Да Нан хотууд нь газар  зүйн хувьд боломжтой байршлууд гэж дүгнэж байна. Аль аль нь Хойд Солонгосын нийслэл Пхеньянаас 3000 гаруй км зайтай бөгөөд Сингапураас  хамаагүй илүү ойрхон нь Вьетнамыг сонгох нэг шалтгаан гэж үзэж байна. Хойд Солонгосын агаарын хөлгүүд холын нислэгт заавал дахин шатахуун цэнэглүүлж зорчдог, бүрэн тоноглогдоогүй байдаг, Ким Жон Ун ихэвчлэн хуягласан галт тэргээр зорчдог зэрэг нь газар  зүйн хувьд ойрхон байршлыг сонгох шалтгаан болсон байж болох юм.

Вьетнам ч АНУ-ын дайсан байсан…

Хойд Солонгосуудын тэмцэлийн уриа лоозонтой адилхан вьетнамууд ч “Янкий империалистуудыг няц гишгэе” хэмээн уриалж лоозогнож явсан үз бий. Өөрөөр хэлбэл Хойд Солонгос болон  Вьетнам улс түүхийн нэгэн он цагт адилхан л АНУ-ын дайсан байсан юм. Хойд Вьетнамын арми АНУ-тай дайтах үед Пхеньян өөрийн агаарын хүчний бие бүрэлдэхүүнээ илгээн дэмжиж туслаж байсан үе ч бий. Гэвч одоо бол Вьетнам улс америкуудын хамгийн их  аялдаг газрын нэг болсон. Вьетнам, БНАСАУ хоёрын ийм ижил түүх уулзалтын газраар товлогдоход нөлөөлсөн байж болох юм.

Энэ талаар БНСУ-ын  Хөх  ордны төлөөлөгч Ким Уй Кион Ройтерс агентлагт хэлэхдээ, АНУ, Вьетнам хоёр  бие бие рүүгээ хутга далайж, буу шагайсан дайснууд байсан гэдгийг онцлоод Вьетнамд болох энэ уулзалт бодит, ул суурьтай харилцаа руу хөтөлнө гэдэгт найдаж буйгаа онцолсон юм.

Вьетнамаар дамжуулан Кимд өгөх мессеж

30 жилийн өмнө дэлхийн ядуу улс орны нэг байсан  Вьетнам өнөөдөр дундаж хөгжилтэй орны тоонд багтах болсон. Хойдуудтай адилхан АНУ-ын эсрэг дайтаж явсан Вьетнам ардчилсан хөгжлийн замыг сонгоод үсрэнгүй хөгжсөн энэ түүх хойд солонгосуудад итгэл төрүүлэх түлхэц болно гэж олон улсын зарим тоймчид үзэж байна. Өөрөөр хэлбэл Хойд солонгос Вьетнамын эдийн засаг, улстөрийн арга тогтолцоог дуурайн чиг баримжаа болговол ийм ирээдүй хүлээж байгаа гэсэн мессежийг өгөх нь АНУ-ын талын бодлого энэ сонготын ард байгаа гэж үзэж байна.

Нэгэн цагт дайснууд байсан энэ хоёр улсын одоогийн харилцаа хойд солонгосын талд эерэг мессеж өгнө гэж үзсэн талтай.

Мөн зарим тоймчид АНУ-ын БНХАУ-тай хийж буй худалдааны дайны нөлөөлөл хэр байгааг хойдуудад харуулах гэж Вьетнамыг сонгосон гэж ч дүгнэж байна.

Улстөрийн төв байр суурь, аюулгүй байдал…

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...