Унгарчууд төрөлтийг дэмжиж өнөр гэр бүлийг санхүүгээр тэтгэхээ зарлалаа

Унгарын Засгийн газраас саяхан төрөлтийг дэмжих шинэ бодлогоо танилцуулсан. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбаны мэдэгдсэнээр тус улс дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсон юм. Мөн залуу гэр бүлд 10 сая форинт буюу 36 мянган ам.долларын хүүгүй зээл олгох бөгөөд гурван хүүхэдтэй болсон тохиолдолд зээлээс нь чөлөөлөх ажээ.

 Түүнчилэн ирэх гурван жилд 21 мянган хүүхдийн ясли барих, 2.5 тэрбум ам.долларыг эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд зарцуулах, орон сууц болон долоон хүний суудал бүхий автомашин худалдан авахад мөнгөн тусламж олгох зэрэг арга хэмжээнүүдийг тусгасан  байна. Ерөнхий сайд Виктор Орбан энэ талаар хэвлэлд өгсөн яриандаа, цагаачлалаас үүдэн төрөлт тооны хувьд асуудалгүй мэт харагдаж байгаа ч бидэнд тоо чухал  биш, бидэнд унгар хүүхдүүд мэндлэх нь илүү чухал гэж онцолжээ.

Унгар улсын хүн ам жилд 32 мянгаар цөөрч, нэг эхэд ногдох хүүхдийн тоогоор Европын холбооны дундаж үзүүлэлтээс бага буюу 1.45 байгаа юм. 2017  оны судалгаараар тус улсад 94600 төрөлт бүртгэгдсэн  байхад,  нас барагсдын тоо  131 600 байжээ.

Зөвхөн Унгар гэлтгүй Еюропын бусад улсуудад  ч төрөлт буурч буй бөгөөд 2018 оны судалгаагаар 2017 онд тус тивд 5,1 сая хүүхэд мэндэлсэн ч нас баралт 5,3 сая гэж бүртгэгдсэн байна. Нэг эхэд ногдох хүүхдийн тоо ЕХ-ны дундаж үзүүлэлтээр 1.58 байдаг бол Франц улсад энэ үзүүлэлт хамгийн өндөр буюу 1.96, Испанд хамгийн бага буюу 1.33 байна. Сонирхуулахад дэлхийд  төрөлтийн түвшингөөр Нигер улс тэргүүлдэг буюу нэг эхэд 7.24 хүүхэд ногддог ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...