Сайн удирдагчийн хэлэхээс зайлсхийх ёстой 16 өгүүлбэр

Захирлууд өөрсдийн удирдлаган доорх хүмүүстээ таалагдахаа болих хэд хэдэн шалтгаан байдаг. Ажилчиддаа муулуулах, тэднээс тааруухан үнэлгээ авах #ТОП16 шалтгааныг жагсаажээ. Дор бичигдсэн үгсийг давтан хэлдэг дарга нарт хүмүүс дургүй байдаг гэнэ.

Хэрэв та захирал бол эдгээрийг хараад авахад илүүдэхгүй биз ээ.

1. Үүнийг ингэж л хийх ёстой

Ийм үг хэлсэн боссыг хүмүүс ямар нэг зүйлийг шинэлэг талаас харж мэддэггүй хэмээн үнэлдэг ажээ.

2. Өмнөх арга барилаа ашигла

Ингэж хэлдэг даргыгаа хуучинсаг, шинэ эрслдэл нүүрлэж байгааг агзаардаггүй хэмээн шүүмжлэх нь олонтаа.

3. Надад энэ зүйлд зориулах цаг зав алга

Таныг ингэж хэлж дуусаагүй байхад л ажилтан чинь итгэл алдарч эхэлдэг. Ажилтан чинь энэ ганц миний зүйл биш шүү дээ гэсэн бодолд автах нь амархан..

4. Чи бүр стрэсстчихсэн бололтой

Хэдийгээр санаа тавьж байгаа мэт боловч тэр хүнийг эргүүтсэн бололтой гэж байгаагаас өөрцгүй сонсогддог гэж судалгаанд оролцогчид хэлжээ.

5. Энэ чиний хамгийн сайнаараа хийсэн байдал уу

Хүнийг урмыг хугалах хамгийн сайн жишээ. Удирдлага хүн, ажилчдынхаа урмыг хугалахгүй байх нь амжилт олох гол үндэс юм шүү.

6. Зөвхөн намайг ярьсаны дараа хий/ ярь

Энэ бол дарангуйлал гэж үздэг. Хэдийгээр даргын хэлэх зүйл хамгийн чухал байж болох ч энэ үгийг бараг ашиглахгүй байсан нь дээр байдаг.

7. Амралтыг чинь үймүүлсэнд уучлаарай, гэхдээ

Энэ үгэнд дуртай хүн нэг ч байдаггүй. Учир нь даргын зааварчилгаагаар ажилласан байтал элдэв асуудал гаргаж амралтаас нь хорооход хүн бүр дургүйцдэг. Тиймээс хүмүүсийг амрахаас өмнө тэдний хийсэн зүйлийг шалга.

8. Чиний зөв байж

Хүнд итгэлтэй хандаж чадаагүйгээс элдэв асуудал үүсгэж, бүх зүйл өнгөрсөн хойно чиний зөв байж гэж хэлснээс хэлээгүй нь дээр гэж үзэх хүн олон бий.

9. Чи ч ажилдаа азтай байх юм аа

Ингэж хэлэх нь тухайн хүнийг цэвэр доош нь хийж байгаа гэсэн үг. Азгүй байсан бол хийж чадахгүй нь гэж байгаатай адил сонсогддог.

10. Шал тэнэг санаа байна

Энэ үгийг жинхэнэ удирдагч хүмүүс бараг хэлдэггүй. Учир нь бүдүүлэг хурган боссуудын хэлдэг үг. Хүнийг үнэлэж ажиллуулж чадахгүй юм бол босс байсны хэрэггүй.

11. Ажлаа ер хийж чадахгүй юм, олон удаа анзаарагдлаа гэж удаан хугацаа өнгөрсөний дараа хэлэх

Энэ нь түүнийг жинхэнэ удирдагч хүн биш гэдгийг бэлхнээ харуулдаг.

12. Чи өнөөдөр яасан эгдүүтэй харагдаж байна аа

Боссууд хэзээ ч ингэж хэлдэггүй юм шүү.

13. Ямар нэг муу юм тохиолдоо юу

Харсаар байж асуухад хүний уур хүрдэг бөгөөд ингэж асуусныхаа хариуд ямар нэг тусламж хүргэж чадахгүй бол асуухгүй байсан нь дээр.

14. Чи яагаад ийм залхуу юм бэ

Ингэж асуухын оронд тэр хүнийг идэвхжүүлэх үг хэлсэн нь илүү үр дүнтэй.

15. Чи яг л ингэх гээд байсан юм

Яагаад анхааруулалгүй алдахыг нь хүлээж байсан юм бэ гэж хүмүүс гомддог.

16. Би чамд хэлсэн шүү дээ

Алдаа гаргасан хойно нь би чамд хэлсэн биз дээ гэж хэлдэг даргадаа хэн ч хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Учирдагч хүн самбаа гаргаж түүнийг алдахаас нь өмнө зогсоох хэрэгтэй байдаг

Эх сурвалж: http://www.mlctraining.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...