Хүү морь уралдаанаас болж биш ахыг тосохоор яваад гараа хайрчээ

Хэнтий аймгийн Биндэр суманд морин уралдаан болж хүүхэд осгож, бэртэж гэмтсэн байж болзошгүй талаар мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарсан. Тэгвэл  энэ талаар  ЦЕГ-аас тайлбар хийжээ.  Тэдний мэдээлснээр хүүгийн гар, хацар  морин уралдаанаас болж хайрагдаагүй юм байна.
Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг “Мөнцөг” уулын бэлд оршин суудаг А нь /7 настай, эрэгтэй/ 2019 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн үед гэрийнхээ ойролцоо мотоцикил нь эвдэрч зогссон ахыгаа тосохоор гар чийдэн барьж очих үед хоёр гар нь хүйтэнд хайрагдаж, 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгийн тусламж авч, боолт хийлгэсэн байна.
Иймд эцэг, эх, та бүхэн бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлж, хариуцлагаа дээшлүүлэн, болзошгүй эрсдэлээс хүүхдээ хамгаална уу хэмээн ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...