Томуугаас сэргийлж, хүүхдэд үйлчлэх олон нийтийн газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гарч, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор боллоо.

Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Томуугийн вирусын халдварын тархалтаас сэргийлж бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулан, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг эхчүүдэд уриалж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...

Шинэ суурьшлын бүс буюу Яармагт анхны улсын сургууль барихаар болжээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн...

“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд”...