Дурлал яагаад 4 дэх жилдээ сүйрдэг вэ?

Хүн дурлах үед хүний биед ямар өөрчлөлт явагдаж,  тухайлбал тархинд юу, юу  болдог талаар та сонирхож бодож үзэж байсан уу. Тэгвэл энэ талаар АНУ-ын Бойзи их сургуулийн профессор Антони Вуолс судалгаа хийжээ. Тэрээр хүн яагаад дурладаг, дурлах үед хүний биед ямар процесс явагддагийг судалсан  байна. Тэрээр өмнө нь гэмт хэрэгтний сэтгэлзүйн чиглэлээражиллаж байсан  бөгөөд аллага болон хүчирхийллийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй харьцах явцдаа тэдэнд бусдын хайр халамжаар дутагдаж байсан нийтлэг төрх байгааг  ажигласан  аж. Ингээд тэрээр хайрын талаар нухацтай судлахаар шийдсэн  аж.

Судалгаагаар дурлах үед хүний тархин дахь химийн бодис чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан байна. Тодруулбал, дурлалын оч асах үед тархи цочрол авч энэ үед фенилэтиламин (PEA) хэмээх химийн бодис тархинд ялгарч, сэтгэл хөдлөн догдлодог байна.  Өөрөөр хэлбэл  хүний дурлах үндэс болдог фенилэтиламин нь тархин дотор мэдээлэл (цочрол) дамжуулах бодис бөгөөд  тархин доторхи байгалийн мансууруулах бодисоос ялгаагүй эд аж. Хэрэв түүний ялгарлын хэмжээ нэмэгдвэл дамжуулах цочролын хүч ихэсч, бие махбодыг хөөрлийн байдалд оруулна. Энэ нь хар тамхи хэрэглэх үед хүний тархинд ажиглагдах үзэгдлээс огт ялгардаггүй. Судалгаагаар хосуудын биеээс цусны сийвэнгийн дээжийг авч, түүнээс дурлалын үед тархинд ялгарах фенилэтиламины хэмжээг тодорхойлжээ. 100 гаруй хосыг хамруулсан судалгааны үр дүнд дурлал нь амжилттай байгаа хосуудын фенилэтиламины хэмжээ илэрхий өндөр, эсрэгээр харьцаа нь хүйтэрч буй хосуудын хувьд бага байжээ.

Бодит байдалд фенилэтиламинаас үүдэлтэй сэтгэл хөдлөл буюу романтик мэдрэмж 2-3 жил л үргэлжилдэг байна. Иймдээ ч дурласан хос гэрлэснээс хойш 3 жилийн дараа нэгнээ заавал араар нь тавьдаг, 4 жилийн дараа гэр бүл салдаг хэмээх ойлголт баруунд байдаг нь зүгээр ч нэг хоосон үг биш юм. Энэ нь хар тамхи удаан хугацаагаар хэрэглэх үед биед дасал болж, үйлчилгээ нь сулрахтай адил фенилэтиламины ялгарал багасдагтай холбоотой.

Мөн 4 дэх жилд салах эрсдэл өндөр байдгийг нотлосон нэгэн ном хэдэн жилийн өмнө хэвлэгдэн гарчээ. Профессор Хелен Фишерийн “Дурлалын анатоми” номд “дурлал 4 дэх жилдээ төгсгөл болох нь хэвийн үзэгдэл бөгөөд гэрлэлт, хууралт, салалт, дахин гэрлэлт давтагдан явагдах нь биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хэвийн үзэгдэл мөн” хэмээсэн цочирдуулам дүгнэлт хийсэн байв. Учир нь дурлалын үргэлжлэх хугацаа хүний тархин дахь бодисоос гадна хүн судлал (cultural anthropology)-ын хувьд хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хугацаатай уялдаж байв. Хүний хүүхэд бусад амьтны үр төлөөс илүү сул дорой төрдөг. Тухайлбал унага төрөнгүүтээ хөл дээрээ тэнцэж, 2-3 сарын дараа бие дааж (эхээ даган) хоолоо олж идэх чадвартай болдог. Тэгвэл хүүхдэд дунджаар 4 жил шаардагддаг. Энэ хугацаанд эх нь хүүхдээ асрахад бүх анхаарлаа хандуулж, өөрөө эцгийн (нөхрийн) дэмжлэгийг давхар авах зайлшгүй шаардлагатай болдог. Харин хүүхэд 4 нас хүрч, бие даан алхах, хооллох чадвартай болох үед эхэд үзүүлэх эцгийн дэмжлэг шаардлагагүй болно.

Гэр бүл болсноос хойш 4 дэх жилдээ салах үзэгдэлийн талаар НҮБ-ын Хүн Амын Сангийн судалгаа ч бас бий. Салсан хосуудын тоо хамт амьдарснаас хойших 1-3 жилд тогтмол нэмэгдэж, 4 дэх жилдээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрдэг бол гэрлэснээс хойших 5 дахь жилдээ эрс буурч 4 дэх жилийнхээс 2 дахин багасдаг байна.

Гэвч гэрлэлт болгон салалтаар төгсдөггүйг бид мэднэ. Үнэндээ гэр бүлийн харилцаа удаан үргэлжлэхэд тархинд нөлөөлөх өөр нэгэн бодис эндорфин чухал үүрэгтэй байдаг ажээ. Хос хоёр нийтлэг сонирхол, хүсэл тэмүүлэлтэй байх, мөн нэг нэгнээ эзгүй үед үгүйлэх зэргээр дотносох, гэр бүлсэх сэтгэл эндорфиний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл гаднах төрх байдал, эд хөрөнгө, байрь суурь зэрэг түр зуурын чанартай хэрэгцээнээс үүдэн гэрлэсэн хосоос илүүтэйгээр хайрлах, дотносох, халамжлах сэтгэл бүхий хос насан туршдаа хамтдаа, аз жаргалтай амьдардаг. Дурлал бидний тархин дахь бодисын нөлөөгөөр эхлэж, төгсдөг. Түүнийг хайр сэтгэл болгон хувиргахын тулд дотносох сэтгэлийн илэрхийлэл чухал. Тэгвэл нэгэнт тийм сэтгэл үгүй хосууд салахгүйн тулд яах ёстой вэ. Яг зөв, анхнаасаа түр зуурын сэтгэл хөдлөлд хууртагдан, яаран гэр бүл болох шаардлагагүй. Дурлал хэмээх хий үзэгдлийг хайр сэтгэлээс ялган танихад цаг хугацаа хэрэгтэй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...