Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд  мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор  компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.

Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн төсөл гүйцэтгэх, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.

Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг.

Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран  мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай  500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

“Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг  “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвд  4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж, амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор  төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбон өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал  БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.

Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.

Хаяг:   Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”

Утас: 9712-5557, 7012-2999

Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл <https://goo.gl/pdoknh> линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно.

 Сургалтын төлөвлөгөө

СУРГАЛТ ТАНХИМ ХИЧЭЭЛЛЭХ ӨДӨР ҮРГЭЛЖЛЭХ  ХУГАЦАА
Да Мя Лх Пү Ба Бя
1 Компьютерийн үндсэн хэрэглээ Хангарди 1830-2000   1830-2000   1830-2000   Сар бүр 1 сар
2 Фотошоп   1800-1930   1800-1930     Сар бүр 1 сар
3 ЖАВА 1000-1430   1000-1430   1000-1430   2019.03.25-2019.07.27 4 сар
4 Web publishing 1430-1700 1430-1700 1430-1700 1430-1700 1430-1700   2019.02.11-2019.03.19 1 сар
5 Мэргэшүүлэх сургалт 1000-1700 1000-1700 1000-1700 1000-1700 1000-1700   2018.11.20-2019.03.20 4 сар
6 Вэб хөгжүүлэгч Нийслэл танхим 1000-1430   1000-1430   1000-1430   2019.03.25-2019.07.26 4 сар
7 Систем админ Улаанбаатар танхим 1800-2000   1800-2000       Байгууллагын хүсэлтийн дагуу 3 сар
8 Өгөгдлийн сан   1000-1200       1000-1200 Байгууллагын хүсэлтийн дагуу 3 сар
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...